Ангилал: Нэвтрүүлэг

Доктор ( Phd) Жалхын Дэлэг
Хүмүүн төрөлхтний шавхагдашгүй баян соёлын өв санд жинхэнэ ардын үлгэрч туульчдын амаар дамжин боловсорсон гайхамшигт аялгуу бүхий баатарлаг олон арван туулиудын дотроос яах аргагүй шигтгээ од мэт тод гялалзагч, ур утгын гайхам сэтгэмж, үг хэллэг бүхий жинхэнэ Монгол угсаатны зүй, зан заншил, аж ахуй, ёс суртахуун, түүх, хэл уран зохиол, дуун аяз, хүмүүний нийгэмшил, улс төрийн бодлого зэрэг бүхий л салбарыг багтаан тусгаж чадсан мөнхийн сод бүтээл бол баруун Монгол, Ойрад-Халимагийн алдарт тууль “Жангар” юм.

Манас (Кыргыз: Манас дастаны) бол Манас баатрын тухай өгүүлсэн Кыргыз ардын тууль юм. 100 мянга орчим мөртэй тус тууль ньХомерын “Одиссей”, “Илиада”, эртний Энэтхэгийн “Махабхарата”-тай эн зэрэгцэхүйц өв билээ. Манас ба түүний үр ач нарын тухай магтан дуулсан энэхүү тууль нь Хидан (Хятад) ба Халимагуудын (Ойрад) эсрэг тэмцлийг харуулсан байдаг.

Алдарт туульч Мандиханы Парчин бол Баруун Монголын ард түмний олон туулийг залгамжлан хөгжүүлж, туульчийн уран чадварыг төгс эзэмшин, хойч үедээ уламжлуулан, орчлон дахинаа алдаршуулж манай ард түмний дунд төдийгүй дэлхийн монголч эрдэмтдийн дунд нэрд гарсан туульч билээ.

Баруун аймгийг vндэстэн ястны єлгий гэдэг. Энэ єлгийд ардын авьяастнууд олон ч цагийн эрхээр цєєрсєєр буй. Тэдний нэг Ховд аймгийн Дуут сумын иргэн, магтаалч, туульч А.Доржпаламтай уулзлаа.

Ардын урлагаа хилийн чанадад сурталчилж яваа туульч, цуурч, хөөмийч Э.Баатаржав эх орондоо уран бүтээлийн ганзага дүүрэн олзтой ирээд байхтай нь таарлаа. Тэрбээр монгол тууль, хөөмий, цуурыг ЮНЕСКО-д хүн төрөлхтний биет бус соёлын өвд бүртгэсэн түүхэн цаг үе оолон Хүннү гүрэн байгуулагдсаны 2220 жилийн ойд зориулан “Монгол Урианхайн хөөмий” DVD-гээ өлгийджээ.

РЕД: Саяхан бидний хэдэн гадаадынхны дунд дэлхийн урлагийн алтан санд орсон алдарт бүтээлийн тухай яриа өрнөж билээ. Тэд Оросын Игорын хорооны тууж, Энэтхэгийн Рамаяна, Английн Роланд баатрын тууль, Грекийн Илиада, Одиссей гээд алдарт туульсийн бүтээлийн тухай, түүнийг бүтээсэн ард түмний тухай шагшин магтаж билээ. Би ч тэсгэл алдан “Манай баруун Монголын баатарлаг тууль бол эдгээр алдарт бүтээлтэй эн зэрэгцэх төдийгүй хэлбэр, зохиомж, ур хийцийнхээ хувьд заримаас нь бүр илүү гарна” гэлээ.

Мэнд сайн, сар шинэ сайхан шинэлж байна уу? Америкийн Баруун Эргийн Монголчуудын сангийн хүн би Санж ахаас таны утсыг аваад ярьж байна. Америкийн Монголчуудын Замдаан сэтгүүлдээ зориулж таньтай хэдэн хурам хөөрөх гэсэн билээ. Ямар хэлээр яривал та таалах бол?

Б.Галаарид

Ховд аймгийн Мөнххайрхан сумын уугуул, төрийн соёрхолт туульч Б.Авирмэд агсны отгон хүү Балдандоржтой хөөрөлдлөө. Тэрээр урианхай тууль хэмээх агуу гайхамшгийг дараа үедээ өртөөлөн хүргэх эрхэм хувьтай нэгэн билээ.