Ангилал: Поп, R&B

Дуурь бүжгийн эрдмийн театрын дуучин Б.Өлзийбаярын “Хайрын шивнээ”, “Ханийн дуу”, “Хослон дуулахаар учраа юу” зэрэг олон уран бүтээл нь сонсогчидоос талархал хүлээгээд байгаа. Тэшвэл уран бүтээлч маань өөрийн дөрөв дэхь уран бүтээл болох “Хорин нэгтэй бүсгүй” дууныхаа видео клипыг цацлаа. Тус дууны үгийг Б.Болорцэрэн, аяыг О.Эрдэнэ бичжээ.

Монгол улсын Нийслэл Улаанбаатар хот маань өдрөөс өдөрт өнгө нэмж ард иргэд биднийхээ харах мэлмийг мялаасаар байгаа билээ. Тэгвэл Монголын урлагт нийслэл хотыхоо талаар магтан дуулсан уран бүтээлүүд тийм ч олон байдаггүй.

Улаанбаатар чуулын гоцлол дуучин СТА М.Анхтуяа эрхэм уран бүтээлч СТА Л.Дэмидбаатар нар өнгөрсөн нэгдүгээр сарын 27, 28-ны өдрүүдэд “Оршихуй” уран бүтээлийн хамтарсан тоглолтоо үзэгчдийн халуун алга ташилтан дунд амжилттай зохион байгуулсан билээ.

МУСТА дуучин Л.Болдбаатар, “Босоо хиймортой эр хүн”, дуучин Б.Буянжаргал “Санахгүй л гэсэн юм аа”, дуучин ноён Бондгор “Миний найз”, МУГЖ дуучин С.Жавхлан, СТА дуучин А.Мөнхбат “Манай адуу”, СТА дуучин Э.Төрмандах, “Сайхан” зэрэг монгол түмний сэтгэлд хоногшсон олон сайхан уран бүтээлийн хөгжмийг бичсэн хөгжмийн зохиолч СТА Б.Пүрэвсүрэнгийн дараагийн бүтээлийг Увс нутгийн дуучин охин Б.Уранзаяа амилуулжээ.

Олон чадварлаг сайхан дүрийг бүтээж ард түмнийхээ хайр хүндэтгэлийг хүлээсэн жүжигчин Л.Сөрөлт нийтийн дууны урлагт хүч сорих болсон билээ. Тэрээр дуучин А.Түмэн-Өлзийтэй хамтран “Хөөрхөн”, “Хайрын тэнгэр диваажин” зэрэг дуунуудыг дуулсан нь ард түмний дунд жинхэнэ хит болон эгшиглэж буй билээ.