Монголын урлагийн ертөнцөд хүч төрөн гарч байгаа шинэ залуу чадварлаг уран бүтээлчид цөөнгүй байгаа билээ. Тэгвэл тэдний нэгэн төлөөлөл авъяас билиг, хүч хөдөлмөрөө урлагийн төлөө зориулан яваа залуу уран бүтээлч Б.Билгүүний шинэхэн уран бүтээл болох “Тунирхлын дуу”-г уншигчидда хүргэж байна. Энэхүү дууны үгийг З.Дорж бичиж аяыг Ж.Жаргалсайхан амилуулжээ. Ингээд дуучин бүсгүйн шинэхэн уран бүтээлийг хүргэж байна
Ангилал: Поп, R&B
Дуучин Я.Гэрэлчулууны “Ханьдаа” дууны шинэ клип
Монгол түмэндээ морины хэмээх тодотголтойгоор хүндлэгдэх болсон МУГЖ Батбаярын олон сайхан уран бүтээлээр нь бид омогшдог. Тэгвэл эрхэм уран бүтээлчийн маань хайртай охин Сонгууль аавынхаа авъяасыг уламжлан авч Хөгжим бүжгийг коллежийг төгсөн урлагийн гараагаа эхлүүлжээ.
Нийтийн дуунд өөрийн авьяас, хөдөлмөрөөрөө үеийн залуусаа өнгөлж яваа дуучин Д.Найдандорж анхны бие даасан тоглолтоо энэ сарын 30-нд Эрийн хийморь бадраасан Монгол бөхийн өргөөнөө хийхээр товоо зарласан билээ.
Намрын салхи сэвэлзсэн энэ өдрүүдэд аатай одтой монгол хүн бүрийн цөсийг хөөргөсөн нэгэн уран бүтээл гарсан. цагаасаа эхлэн харвасан сум шиг хурдаа аван шуугиулж байгаа билээ. Яруу найрагч Б.Болорцэрэнгийн шүлэг, Хөгжмийн зохиолч О.Эрдэнээгийн аялгуу, МУСТА Н.Мөнгөншагайгийн дуулсан “ГАНГАРАА” дуу нь галтай эрчүүдийнхээ зүрх сэтгэлрүү эсгэрэнхэн тэмүүлсээр очиж явна.
Монголдоо төдийгүй дэлхий дахинд язгуур урлагийн гайхамшгийг мэдрүүлэхээр хүчин зүтгэж буй хамтлаг бол “Язгуур” хамтлаг билээ. Тус хамтлагийг бид “Эрдэнэ засгийн унага”, “Бөмбөгөр цагаан”, ” “Адуучин” гэх мэт уран бүтээлээр нь мэдэх болсон билээ.
Нийтийн дуучид дундаа хамгийн содон сайхан хоолойтой голцуу эх орон, нутаг ус, монгол бөхчүүдийн тухай уран бүтээл туурвидаг дуучин бол МУСТА Хумбагарын Батмэнд билээ. Тэрээр Говь-Алтай аймгийн Төгрөг сумын харьяат бөгөөд бие даасан тоглолтоо хоёр удаа хийж байсан удаатай. Түүнийг дуучин гэхээс гадна бөх тайлбарлагч гэдгийг олон түмэн андахгүй сайн мэднэ.
“Заяа даасан Отгонтэнгэр” дуугаараа олны танил болсон дуучин, СТА Ц.Сутай шинэ уран бүтээлээ өлгийдөн авчээ. Түүний “Учрах хувьгүй заяа” дууны шүлгийг А.Хүрэлбаатар, аялгууг УГЗ Б.Бямбабаяр бичсэн байна.
“Аав л нутаг хоёр минь” дууг дуучин МУСТА Б.Батбаатар амилуулжээ. Уг дууны үгийг яруу найрагч, сэтгүүлч У.Баярсайхан, Аяыг МУСТА Д.Дорлиг нар бичжээ.
Багаасаа л “од” болж энд тэндхийн хүүхдийн дууны тэмцээн уралдааныг алгасдаггүй байсан Т.Аминаа хүсэл мөрөөдөлдөө үнэнч болохоо харуулан, дуучин мэргэжлийг эзмшээд, чамгүй амжилттай явж байгаа билээ.