Ангилал: Поп, R&B

Нийтийн дууны урлагт өнгө нэмж яваа залуу дуучин Д.Найдандоржийг уншигч та дуугаар нь илүүтэй сайн танина.

“Сэтгэлийн нандин”, “Хайраар зөөлөрдөг хорвоо”, “Хоёр буурлаа түшиж яваарай”, “Ээжийн цэнхэр нутаг”, “Мөрөн хот”, “Ээж шүтээн”, “Эхийн сэтгэл”, “Алтанхан говь минь”, “Аавдаа эрхэлсэн нас минь”, “Нэг үе-Нэгэн хүслэн” гээд дууны уран бүтээлийн сан арвин.

Монголын урлагт өөрсдийн гэсэн өнгө төрхтэйгээр гарч ирсэн чадварлаг хамтлагийн нэг бол “Гүмүда” групп билээ. Тэгвэл тус группын гишүүн О.Баяржаргал өөрийн бие даасан уран бүтээл болох “Хонгорхон Урангоо” дуугаа үзэгчдийн хүртээл болгоход бэлэн болжээ. Ингээд түүний шинэхэн уран бүтээлийг уншигчиддаа хүргэж байна

Нийтийн дууны урлагт өөрийн гэсэн өнгө төрх, орон зайг хэдийн бий болгож, “Ижий энтэй эгч”, “Аавыгаа санахаар”, “Хөөрхөн тэр минь”, “Дүүгээ санана”, “Дорнын бүсгүй” зэрэг олон сайхан хит дуугаараа ард түмэндээ хэдийн танил болсон дуучин П.Идэржавхлан “Цэнхэр хангай нутаг” ээлжит уран бүтээлээ цацлаа.

Дуучин Анхзаяагийн Баасандэлгэр “Зүүдэнд минь инээмсэглээч” дуугаа бүтээжээ. Сонсох бүрт Орос нутгийн хөгжимлөг аялгуу хийгээд “Байгаль нуур”-ын үнэр агаарыг шингээсэн дүр, дүрсийг энэхүү бүтээлээс харах сайхан байлаа.

Монголдоо төдийгүй дэлхий дахинд язгуур урлагийн гайхамшгийг мэдрүүлэхээр хүчин зүтгэж байгаа Язгуур хамтлагийн уран бүтээлчид маань ээлжит уран бүтээлээрээ сонсогчидтойгоо учран золгоход бэлэн болжээ. Ингээд тэдний шинэхэн бүтээлийг уншигчиддаа хүргэж байна.

Монголын урлагт нэгэн шинэ хамтлаг мэндэлсэн нь Соёл урлагийн их сургуулийг дуулаачийн ангийг төгссөн залуус Г.Тогтохбаяр, О.Баяржаргал, М.Янжиндарь нар нэгдэн “Гүмүда” хамтлагаа байгуулж уран бүтээлийн гараагаа эхлээд байгаа юм.