Үйтэн хуаран дээл нь болвол
Үлэмж соньхон хээтэй
Үеийн жаахан хүрээ бүсгүй нь
Үйлийн үргүй төржээ
Ангилал: Поп, R&B
Холын тэнгэрийн одод бүхэн нутагийг минь санагдуулна
Харийн газрын бүсгүйчүүд хонгор чамтай минь ижилгүй
Оройдоо чамайгаа бодон бодсоор ориглон байгаа хайрын дуугаа
Одтой шөнөөр хонгор чамдаа аялан дуулья
Сайртай шаргал энгэр дээр
Тоглож торнисон болхоор оо
Сайхан сэтгэлийн үзүүрт ээ
Тостой л явнаа хүү чинь
Зүүдэн тэргэл алсын гэргий цэнхэр уулсаас
Зүрийн гөрөөс цахилах шиг цагаахан манан сарнилаа ч
Зүрхний аглагт эрхэлсэн сүүтэй цэцэгхэн чамайгаа
Зүгээр нэг л мартаж чадахсан билүүдээ хорвоо
Алтан зул цэцэгийн дэлбээ нь хөө
Алагхан эрвээхэйг дурлуулна даа
Арван наймтай бүсгүй нь хөө
Алагхан зүрхийг догдлуулна даа
Дэнжийн эрвээхий шиг аальхан зантай
Дэргэд нь баймаар бүсгүй еэ чи
Дэрэм дэрмийн сондор унагаагүй
Дэндүү л хайрын минь алдрай минь
Холын шувуудаар үгээ дайлаа
Хонгор чамд минь дуулан жиргэж хүргээ юм болов уу
Санасан сэтгэлийн минь хайрын дууг соносоод
Сартай үдшээр намайгаа дурсан үгүйлээ юм болов уу
Үүрийн цолмон шиг гэрэлтсэн
Үзэсгэлэн гоо хонгор минь
Үр ханийн заяа түшээд
Хулангийн сүрэг хул адуу
Хуйлрах салхи шиг хээр адуу
Уургалж барихад ороо ч бий
Унаад мордоход жороо ч бий
Тогоотой сүүгээ нартай дэврэхэд
Тооноо мялаан самрах өглөө
Буман сүрэг одтой хотлоход
Буяныг нь тогтоох хишиг өдөр