Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»Бруклин Бекхэм эцэг эхтэйгээ яагаад тангараг тасарсан талаараа ам нээлээ
Оддын амьдрал

Бруклин Бекхэм эцэг эхтэйгээ яагаад тангараг тасарсан талаараа ам нээлээ

Урлаг Урлаг20/01/2026Сэтгэгдэл байхгүй4 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Ойрын үед ээж аавтайгаа маргаантай байгаа Бруклин Бекхэм “Би гэр бүлийнхэнтэйгээ эвлэрэхийг хүсэхгүй байна” хэмээн мэдэгдэл гаргажээ. Учир нь түүний ээж аав  өөрийг нь болон эхнэрийг нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр дайрсан гэж буруутгажээ.

Дэвид Бекхэм, Виктория Бекхэм нарын ууган хүү тэрбээр ээж аавыгаа эхнэр Никола Пелц тэр хоёрын харилцааг нь сүйтгэхийг оролдсон, мөн өөрсдийнхөө дүр төрхийг хадгалахын тулд худал мэдээллийг хэвлэлд тараасан гэж буруутгаад байна. Олон нийтийн анхаарлын төвд байдаг энэ гэр бүл дэх үл ойлголцлын талаар хэдэн сарын турш таамаг гарч байсан ба тэрбээр уг асуудлыг аль болох хувийн хүрээнд хадгалахыг хичээсэн ч эцэст нь “өөрийнхөө төлөө дуугарахаас өөр сонголтгүй болсон” гэжээ.

BBC агентлаг Дэвид болон Виктория Бекхэмийн төлөөлөгчдөөс тайлбар авахыг оролдсон ч тэд энэ зөрчлийн талаар албан ёсоор мэдэгдэл гаргаагүй байна. “Би олон жилийн турш чимээгүй байсан, энэ бүхнийг тогооноосоо гаргахгүйн тулд их хичээлээ.Харамсалтай нь эцэг эх маань болон тэдний баг хэвлэлд мэдээлэл өгсөөр байсан тул би өөрийнхөө төлөө ярьж, хэвлэгдсэн худал зүйлсийн заримынх нь талаар үнэнийг хэлэхээс өөр аргагүй боллоо. Би гэр бүлийнхэнтэйгээ эвлэрэхийг хүсэхгүй байна. Намайг хэн ч удирдахгүй, би амьдралдаа анх удаа өөрийнхөө төлөө зогсож байна” гэж 26 настай Бруклин 16 сая дагагчтай сошиал хуудсандаа бичжээ.

Тэрбээр цааш нь:

“Сүүлийн үед тэд гэм зэмгүй хүмүүсийн нэрийг барьж хэвлэлд тоо томшгүй олон худал мэдээлэл тарааж, өөрсдийнхөө хиймэл дүр төрхийг хадгалахын тулд ямар их зүйл хийхэд бэлэн байгааг би өөрийн нүдээр харлаа. Гэхдээ үнэн хэзээ нэгэн цагт заавал ил гардаг гэдэгт би итгэдэг” гэжээ.

Мэдэгдлийн ихэнх хэсэг тэр болон эхнэртэйгээ харилцах харилцаанд төвлөрсөн бөгөөд тэрбээр Америкийн жүжигчин, тэрбумтан бизнесмен Нелсон Пелцийн охин Никола Пелц Бекхэмийг “Бид хамтдаа ойлголцох гэж хэчнээн хичээсэн ч гэр бүлийнхнээс минь байнга үл хүндэтгэл ирсэн” гэжээ.

Brooklyn Beckham fans are convinced his fiancée Nicola Peltz is ...

Тэрээр эцэг эхээ хуримыг нь нураахыг оролдсон хэмээн буруутгаж, загвар зохион бүтээгч ээж нь бэр Николагийн өмсөх даашинзыг хийх гэж байснаа сүүлийн мөчид цуцалсан гэж мэдэгдсэн байна. Үүний улмаас Никола яаралтай өөр даашинз хайхаас өөр аргагүй болсон гэжээ.

Тухайн үед Никола хадам ээжийнхээ зохиосон загварын даашинзыг өмсөхөөс татгалзсан гэх мэдээлэл гарч байсан ч тэрбээр дараа нь “The Times” сонинд өгсөн ярилцлагадаа хадам ээж нь өөрийнх нь урлан нь хийж амжихгүйг ойлгосон учраас тийм шийдвэр гаргасан бөгөөд маргаан байгаагүй гэж няцааж байв.

Мөн хосын хуримын анхны бүжгийг Виктория Бекхэм “булаасан” гэж буруутгасан байна. Түүний хэлснээр, тайзан дээр дуудагдах үед эхнэрийнх нь оронд ээж нь түүнийг бүжиглэхээр хүлээж байсан бөгөөд “олны өмнө надад маш зохисгүй байдлаар бүжиглэсэн” гэжээ.

Тэд 2025 онд хуримын тангаргаа дахин өргөсөн нь “айдас, ичгүүр бус харин аз жаргал, баяр баясгалан авчрах шинэ дурсамж бий болгохын тулд” байсан гэж тэрбээр тайлбарлажээ.

Мөн хуримаас хэдэн долоо хоногийн өмнө эцэг эх нь “миний нэртэй холбоотой эрхийг шилжүүлэхэд гарын үсэг зуруулах гэж байнга шахаж, бүр хахуульдахыг оролдсон” гэж мэдэгдсэн. Гэхдээ ямар эрхийн талаар ярьж буй нь тодорхойгүй байна.

Тэрбээр үүнтэй санал нийлэхээс татгалзсан нь орлогын хэмжээнд нь нөлөөлсөн бөгөөд түүнээс хойш тэд надтай хэзээ ч өмнөх шигээ харьцаагүй гэжээ.

Тэрбээр мөн зөрчлийг улам хурцатгасан нэгэн үйл явдлыг дурдсан нь аав  Дэвидийн 50 насны төрсөн өдрийн үдэшлэгт тэд оролцоогүй явдал юм. Бруклин хэлэхдээ, тэд эхнэрийн хамт Лондон руу очсон ч долоо хоногийн турш зочид буудлын өрөөндөө хүлээсэн ч түүнтэй уулзах боломж олдоогүй гэжээ. Харин тэр камер дүүрэн, зуун зочинтой том төрсөн өдрийн үдэшлэг дээр л уулзана гэж зүтгэсэн хэмээн тэр бичжээ.

Эцэст нь аав нь уулзахаар зөвшөөрсөн ч “эхнэр маань хамт байж болохгүй” гэсэн нөхцөл тавьсан нь түүний хувьд “яг л улаан нүүр рүү нь алгадсан мэт санагдсан” гэжээ. Үүний дараа гэр бүлийнхэн нь Лос Анжелес руу очсон үед ч уулзахаас татгалзсан байна.

Тухайн үед эх сурвалж BBC-д хэлэхдээ, Бруклин үдэшлэгт оролцоогүй шалтгаан нь дүү Ромео нь өмнө нь түүнтэй холбоотой байсан эмэгтэйтэй хамт ирэх байсан тул өөрөө очихоос татгалзсан гэжээ.

Гэвч Бруклин ээжийгээ “миний өнгөрсөнд харилцаатай эмэгтэйчүүдийг санаатайгаар бидний амьдралд дахин дахин оруулж, бид хоёрыг эвгүй байдалд оруулахыг оролдсон” гэж буруутгасан байна.

Тэрбээр гэр бүлийнхнээ “олон нийтийн сурталчилгаа, ивээн тэтгэлгийг бүхнээс дээгүүр тавьдаг” хэмээн шүүмжилжээ. “Бекхэмийн брэнд нэгдүгээрт ордог. Гэр бүлийн ‘хайр’ гэдэг нь сошиалд хэр их пост оруулдгаас шалтгаалдаг” гэж тэр бичжээ.

Мөн тэрбээр “Би амьдралынхаа ихэнх хугацаанд эцэг эхийнхээ хяналтад байсан. Айдас, түгшүүртэй өссөн. Харин гэр бүлээсээ холдсоноос хойш амьдралдаа анх удаа тэр айдас алга болсон” гэжээ. Бруклин мөн эцэг эхээсээ “хувийн болон олон нийтийн орчинд тасралтгүй дайралтад өртөж, тэдгээрийг хэвлэлд тэдний заавраар тараасан” гэж мэдэгдсэн байна.

Тэрбээр дүү нар нь ч “сошиал орчинд над руу дайруулахаар турхирч, улмаар өнгөрсөн зун гэнэт намайг блоклосон” гэжээ. Харин 20 настай дүү Круз Бекхэм арванхоёрдугаар сард “Энэ бол худал. Манай аав ээж хэзээ ч хүүхдээ сошиал орчинд дагахаа болихгүй” гэж Инстаграмд бичиж байв.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

“Blackpink” хамтлагийн гишүүн Женни өнөөдөр 30 нас хүрлээ

16/01/2026
Оддын амьдрал Урлаг

Дуучин Рианна дөрөв дэх хүүхдээ төрүүлэхэд бэлэн гэв

15/01/2026
Оддын амьдрал Урлаг

Дуучин Хулио Иглесиас бэлгийн хүчирхийллийн хэргээр шалгагдахаар болжээ

14/01/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

“The Night Manager” цуврал эргэн ирлээ

20/01/2026

Бруклин Бекхэм эцэг эхтэйгээ яагаад тангараг тасарсан талаараа ам нээлээ

20/01/2026

Фото: “Detroit Auto Show” үзэсгэлэнгээс

20/01/2026

Италийн загвар зохион бүтээгч Валентино 93 насандаа таалал төгслөө

20/01/2026

Итали Улсад “Монголоос Барокко ертөнц рүү” сэдэвт үзэсгэлэн нээлтээ хийв

20/01/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.