Агаархан тэнгэр минь ариун тунгалаг байна
Алагхан цэцгүүд маань анхилам тансаг байна
Алтанхан нарныхаа амин туяан доор
Ачтайхан ээжтэйгээ амар түвшин сууя
Ангилал: Поп, R&B
Хаврын салхиар сэтгэл тээгээд
Хацрыг минь та зөөлөн элбэв үү
Тэнгэрт гялалзах ододын дундаас
Тэргэл цагаан гэрэл санаж байна уу та
Хүүхэд насны гэгээн өглөө шиг
Холын цэнхэр нутгаа зорьноо би
Хөөрхөн охидын хархан мэлмий шиг
Хар ус нуур минь мэлтэлзэн угтлаа
Санахгүй л гэсиймаа чамайг би
Сэм сэмхэн зүүдэнд минь ирэх юмаа
Сэтгэлээ би захирч дийлэхгүй нь
Сайхан дүр чинь харагдаад болохгүй нь ээ
Хүсэл хөгөлсөн чамдаа би
хайраа дуу болгон өргий
Халуун итгэлийн энэрэлээр нь хө
Хүний дайтай яваа юм чинь дээ хө
Яргуй дэлбээлэх урьхан хавраар
Яасан ч их санавдаа чамайгаа
Ялдамхан инээж зүүдэнд ирсээн
Яруухан гэгээхэн чамдаа хайртай
Дэрлэг дэрлэг уулс холдох юм
Дэгдээд дэгдээд жилүүд одох юм
Дээвэр дороо хамт нүүгэж
Дэргэд юм шиг чи минь ойрхон
Ороо борлог морь нь
Толгой хаялан согтолзоно доо хө
Толин адуун дундаа
Онгон тагшин хүлэг минь дээ хө
Найзаар минь намайг таньдаг учиртай
Намайг хараад чамайг мэддэг сургаалтай
Хүн олны урсгалд хөл нийлсэн найз минь
Хүний амьдралын аялгуунд хөг нийлсэн анд минь
Хөөрхөн борлог мориороо
Хөндийг туулах сайхан даа
Хөгшин буурал ээжийгээ
Хүндлэн асрах сайхан