Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Музей»Өвөрхангайн музейн ховор нандин үзмэрийн фондод Магсаржав хатны хөөрөг, эмээлийн дөрөө бий
Музей

Өвөрхангайн музейн ховор нандин үзмэрийн фондод Магсаржав хатны хөөрөг, эмээлийн дөрөө бий

Урлаг Урлаг21/01/2026Шинэчлэгдсэн:17/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Халхын Сайн ноён хан, Монгол Улсын анхны ерөнхий сайд Төгс-Очирын Намнансүрэнгийн хатан Магсаржавын барьж явсан хөөрөг болоод эмээлийн гуулин дөрөө нь аймгийн музейн сан хөмрөгт бий.

Тэрбээр цагаан судалтай, шүрэн толгойтой, оюу дэвсгэртэй, алтан нуухтай гартаам хөөргийг барьдаг байжээ. Харин музейн үзмэрийн фондод хэрхэн авсан нь тодорхойгүй юм. Хатан 1940 онд амьд сэрүүндээ Гучин-Ус сумын бага сургуулийг байгуулахад хоёр алтан цөгцийг “Мөнгө болгож аваарай” гээд бэлэглэсэн мэдээ түүхэнд тэмдэглэгдсэн байдаг.

Мөн хатны хэрэглэж явсан, бага гарын алтан аягыг 1929 онд хураан авч, улмаар дуудлага худалдаагаар борлуулахад нь Уянга сумын хоршооны даргаар ажиллаж байсан, Илдэн бэйлийн хошууны Жамъянсүрэн гэдэг хүн 300 төгрөгөөр худалдан авч байсан хэмээн нутгийн ахмадууд ярьдаг.

Тэрчлэн Магсаржав хатны эмээлийн мөнгөн тоногтой, уран хийцтэй гуулин дөрөөг аймгийн музейн ховор нандин үзмэрийн фондод хадгалж байна. Уг дөрөөний их биеийг гуулиар хийж, тавагны голд нацагдорж хээг цоолборлон сийлсэн бөгөөд дөрөөний тавгийг тойруулан мөнгөн хээгээр тоноглож, сэнжний хоёр талд луун хээг хоёр тийш харсан байдлаар урлажээ.

Мөн дотроо сэнжтэй, сэнжний нүх ил харагдахгүй бөгөөд дөрөөний сурыг дээрээс нь оруулан буцааж дээш сүвлэх байдлаар урласан нь дарханы ур чадварыг гойд харуулсан бүтээл юм. Алт мөнгөн эдлэл урлах, ган сийлбэр хийх талаараа нэрд гарсан, Сайн ноёны хошууны алдартай дархан Зуугийн Ямпил гэх хүн уг дөрөөг урласан гэдэг. Түүний хүү Я.Дорж, ач хүү Д.Маань нар улсад алдартай дархчуул байжээ.

Ташрамд дурдахад, Монгол Улсын анхны Ерөнхий сайдын хатан “Алтан навчит хошой хатан далай дагина Дара” Магсаржав нь 1885 онд төрсөн. Түүхэн бичиг, баримтад бичсэнээр Т.Намнансүрэн зэрэг залгаж, хорь гаруй нас хүрсэн үедээ Түшээт хан аймгийн Түдэв гүний хошууны нэгэн угсаатны охин, өөрөөсөө долоон нас дүү Магсаржавыг хатан болгон авчээ. Тэрээр олон үггүй, тайван тогтвортой, элдэв муу явдалгүй, тунгалаг алаг нүдтэй бүсгүй байсан гэдэг.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Музей Урлаг

Эртний Египетийн Шинэ хаант улсын үеийн хоёр бунхныг олон нийтэд дэлгэжээ

16/05/2026
Музей Урлаг

“Музейн судалгаа: Хуваагдмал дэлхийг нэгтгэж буй музейнүүд” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно

15/05/2026
Музей Урлаг

Мөнгөн тоногтой бүрээ

15/05/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Эртний Египетийн Шинэ хаант улсын үеийн хоёр бунхныг олон нийтэд дэлгэжээ

16/05/2026

Тайландын нутгаас үлэг гүрвэлийн шинэ төрөл зүйл илрүүлжээ

16/05/2026

Гэр бүлээрээ үзэх “Царцаа Намжил” жүжиг тун удахгүй

16/05/2026

“Blackpink” хамтлагийн  Жисү “Dior Cruise” шоунд оролцлоо

15/05/2026

Болгарын дуучин “Еurovision 2026” уралдааны финалын шатанд шалгарлаа

15/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.