Ангилал: Хип Хоп

Дуучин Хүрэлээ урын сангаа цоо шинэхэн клипээрээ арвижууллаа. Тэрбээр 1990-ээд онд залуусын хайр дурлалын шүтээн болж байсан “Дурлал” дууг сэргээн дуулжээ. Тус дууныхаа зураг авалтыг Орос улсад авсан бөгөөд клипийг Khos Dog продакшнд бүтээжээ.

“Миний буурал ээж” дуугаараа алтан үеийн сайхан дууг дахин амилуулж, өөр өнгө аясаар сонсогч олныхоо сонорыг мялаасан бол “Хайрламаар” дуу нь цоглог хэмнэл, клипний зураг авалт өвөрмөц болж үзэгч түмнийг байлдан дагуулсан авьяаслаг дууч залуу. Тэгвэл энэ удаад түүний шинэ клип мөн л өвөрмөц болжээ. Ингээд дуучин Г.Дэлгэрцогтын “Учралын намар” уран бүтээлийг толилуулж байна.

Дуучин Хүрэлээгийн урын санд шинэ уран бүтээл нэмэгдлээ. Залуусыг “Би дурлана, “Миний дурлал” зэрэг дуугаараа байлдан дагуулж буй тэрбээр дахин дурлалын тухай дуугаар уулзаж байна. Тодруулбал, 90-ээд онд залуусын хайр дурлалын шүтээн болж байсан “Дурлал” дууг сэргээн дуулжээ.