Ангилал: Хип Хоп

Болор дуслууд гэрэлд гялалзаад
Шиврээ бороо үнэхээр гоёхон байна
Шүхрэн дороо чи минь мишээгээд
Нүд чинь нэг л дөлгөөн харагдаж байна

Зүүдэлж өнгөрөөсөн сар жилийг сэврээж

Зүрхэн дээгүүр чинь товших нэг өчил

Зоримогхон уруулд чинь гэмшил гомдлыг үлдээж

Зоргоороо хонгор чинь явлаа, зоргоороо явлаа уучлаарай

Урьд нь бид нар бүжнэ зүгээр дууны дээр
Одоо газар сайгүй OG-гийн шавь DJ-тэй
Өмнө нь биднийх зүгээр пентатоник ая
Харин энэ дуу арай өөр үг and flow and rhyme

ДХ: Уучлаач, бүү уурлаач гэхэд хожимдсон
Уйлаагүй, уурлаагүй нэгэнт оройтсон
Чи намайг хайрт минь гэж хэрэггүй би солигдсон
Чамайг гэх нулимс минь дуусаж барагдсан

Тэр намайг над шиг хайрлаж чадахгүй ээ
Тэр чамайг над шиг шатааж чадахгүй ээ
Тэр чамайг над шиг харж чадахгүй ээ
Тэр чамайг над шиг урсгаж чадахгүй ээ