Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Балет»“Уран хас” балет дахин тайзнаа
Балет

“Уран хас” балет дахин тайзнаа

Урлаг Урлаг28/01/2026Шинэчлэгдсэн:17/02/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа “Уран хас” балетыг энэ сарын 31, хоёрдугаар сарын 1-нд толилуулна.

“Уран хас” балет монголын үндэсний шилдэг сонгодог урлагийн бүтээлийн нэг болох Төрийн шагналт, Ардын жүжигчин Ж.Чулууны бүтээсэн бүжгэн жүжиг юм. Тус балетыг Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн соёрхолт Б.Жамьяндагва дэглэсэн. Харин балетын анхны тоглолтод УГЗ удирдаач Ч.Жамсранжав, Ардын зураач Ч.Гунгаасүх нар ажиллаж, гол дүрүүдэд Э.Оюунбат, Д.Батхүрэл, Ю.Цэрмаа, Ю.Оюун, Н.Эрдэнэцэцэг нарын балетын гоцлоочид тоглож байжээ.

Анх 1973 онд үзэгчдийн хүртээл болсон “Уран хас” балет хоёр бүлэг, гурван үзэгдэлтэй. Энэхүү балетыг 2008 онд дахин шинэчилж, буга согооны бүжгийн хэсгийг нь хасаж, вальсын хэсгийг нь онцлон гаргаж тавьсан байна. 2013 онд “Уран хас” балетын 40 жилийн ойн хүрээнд буга, согооны бүжгийн хэсгийг дахин оруулж балетыг хуучин хэлбэрээр нь тоглож байв. Буга, согооны бүжгийн хэсэг нь олныг хамарсан сонирхолтой хэсэг юм. Энэ бүжгийн хэсгийг дахин сэргээхийн тулд бугын 12, согооны 12 хувцсыг шинээр хийж байсан түүхтэй.

Энэ жил Ж.Чулууны мэндэлсний 90 жилийн ой тохиож байна.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Сонгодог урлаг Урлаг

Г.Ариунбаатар Ж.Вердийн “Набукко” дуурийн гол дүрд дууллаа

27/05/2026
Сонгодог урлаг Урлаг

Монгол, Канад хөгжимчдийн нөхөрлөл ба В.А.Моцарт мэндэлсний 270 жилийн ойн аялгуут үдэш

14/05/2026
Сонгодог урлаг Урлаг

Сольфежийн дасгал ажлын дэвтрийг монгол хэлнээ орчуулан гаргалаа

14/05/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

BTS-ийн Жонгүг инстаграмаас хэсэг алга болов

29/05/2026

Тейлор Свифтийн тоглолт дээр террорист халдлага үйлдэх гэсэн эрэгтэй 15 жил хорих ял сонсжээ

29/05/2026

98 настай эр агаарын үзүүлбэрээр Гиннесийн рекорд тогтоожээ

29/05/2026

Алдарт хүүхдийн YouTube цуврал “CoComelon” бүрэн хэмжээний анимейшн кино болж, 2027 оны хоёрдугаар сард нээлтээ хийнэ

29/05/2026

“Jaadugar: A Witch in Mongolia” анимэ долдугаар сарын 4-нд нээлтээ хийнэ

29/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.