Ангилал: Хип Хоп

Cүүлчийн удаа цонхон дээр чинь сар болон хоноё
Сүүлчийн мөр шүлгийн төгсөглийг зүүдэнд чинь татлая
Гэв гэнэт наран мандаж тэр л зүүдэнд чинь би замхарч
Нууц нь тайлагдашгүй зүүдний чинь совин совин би болъё

Яргуй нүдлэх цагаар тандаа очих гэж яардаг сан
Ялдам зантай ижийдээ эрхэлж нялхраад буцдаг сан
Дэндүү давчуу орчлонд үдлээд буцахыг нь мэдсэн бол
Дээлээ тайлаад өгөхөд нь дэрлээд унтах минь яав даа

Харзны ус шиг мэлтэлзсэн
Намуун зөөлөн аашаараа
Хараацайн жигүүр шиг тахиралсан
Нарийн сайхан хөмсгөөрөө