Ангилал: Хип Хоп

Өнөө өглөө миний дээгүүр
Өнчин ганцхан тогоруу нислээ
Өнчин ганцхан тэр тогорууг
Өөртэйгээ би жишин зүйрлэхдээ

Нүдэнд дулаахан хөвгүүн чамайгаа
Насан туршдаа хайрлана гэж би
Оюун бодолдоо би шивнээд
Охидоос чамайг харамлаж байсан

Зугаатай мөчөө би чинь дурсаад
Зүүд нойрондоо чамайгаа хайрлаад
Хайрт чамдаа хар сарнай бэлэглье
Хайрын чинь дуунд уярана

Найртай сайхан намрын өдрүүдээ
Найз би чинь хэзээ ч мартахгүй ээ
Намирах улаан бүчээ зүүсэн танхил насаа
Насан туршдаа дурсаж явна аа

Хэн нэгнээ хүлээсэндээ бороо шивэрнэ
Шүхрэн дотор гунигаа зөөллөж алхана
Тэгээд зүрх дахиад л гэгээ хүснэ
Хүслийг минь олж харан байсан чи минь

нартай борооний солонго шиг бодлууд
надаар дуурээд сэтгэл догдлоход
нэрэлхүү занд мини чи зочилж
нэгэн сэтгэлээр даган баысаад

миний тӨлӨӨ хэнч уйлахгуй
миний араас хэнч санаа алдахгуй
чиний уруулийг хэнч унсэхгүй
чиний урдаас хэнч ингэж ширтэхгүй

Өнгөрөн одсон тэр нэгэн хаврын үдэш
Өөрт чинь би сэтгэлийнхээ үгийг шивнэн хэлсэн
Өөдөөс чинь эгцлэн хараад өөр юу ч бодолгүй
Өөрт чинь би хайртай гэж үнэн сэтгэлээсээ шивнэсэн