Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»Анжелина Жоли Газын зурвас дахь Рафа боомтод очжээ
Оддын амьдрал

Анжелина Жоли Газын зурвас дахь Рафа боомтод очжээ

Урлаг Урлаг05/01/2026Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Алдарт жүжигчин Анжелина Жоли өнгөрөгч баасан гараг /2026.01.02/-т хүмүүнлэгийн айлчлалын хүрээнд Египет болон Газыг зурвасын хил Рафа боомтод зочилсон гэж түүний төлөөлөгчид мэдээлэв. Тэрбээр НҮБ-ын Дүрвэгсдийн агентлагийн тусгай элчээр ажиллаж байсан бөгөөд Газад тусламж хүргэх асуудлаар хүмүүнлэгийн байгууллагуудтай уулзжээ. Тэрбээр Израиль улс Газын зурваст ажиллаж буй 35 гаруй тусламжийн байгууллагын үйл ажиллагааг зогсоох болсонтой зэрэгцэн очсон байна. Израилийн зүгээс бүртгэлээ сунгаагүй байгууллагуудыг зогсооно гэж мэдэгдсэн бол тусламжийн байгууллагууд энэ шаардлага ажилтнуудын аюулгүй байдалд эрсдэл учруулж болзошгүй гэж анхааруулж байгаа юм.

Анжелина Жоли Рафад очсоныхоо дараа Газад оруулахыг зөвшөөрөөгүй, ихэнх нь эмнэлгийн хэрэгсэл бүхий тусламжийн бараа дүүрэн агуулахыг харсан гэж мэдэгджээ. Тэрбээр тусламжийн байгууллагууд хязгаарлалт, саад бэрхшээлийн улмаас тусламж хүргэхэд хүндрэлтэй байгааг онцолсон байна.

Олон улс Газын хүмүүнлэгийн нөхцөл байдал дордож, маш хүнд хэвээр байгааг анхааруулсан хэвээр байгаа юм. Мөн өвлийн хүйт орж, хүчтэй бороо, хүйтэн цаг агаар нь палестинчуудын нөхцөл байдлыг улам хүндрүүлж байна. Хүчтэй салхи, борооны улмаас олон палестинчуудын амьдарч байсан майхан эвдэрч, орон байр нурсан тохиолдлуудаас болж дор хаяж 20 хүн амь насаа алдсан гэж Газын эрх баригчид мэдээлжээ.

Айлчлалын үеэр Анжелина Жоли Египетийн “Red Crescent” болон бусад орон нутгийн тусламжийн байгууллагын ажилтнуудтай уулзаж, Газад илүү их тусламж хүргэх арга замын талаар ярилцсан байна. Тэрбээр гал зогсоох хэлэлцээрийг тогтвортой хадгалах, тусламж, шатахуун, эмнэлгийн хэрэгслийг Газад яаралтай, аюулгүйгээр нэвтрүүлэх шаардлагатайг онцолжээ. Мөн хүмүүнлэгийн ажилд оролцож буй сайн дурын ажилтнуудад талархал илэрхийлсэн байна. Түүнчлэн Анжелина Жоли Египетэд байгаа Палестин болон Суданы дүрвэгсдийн гэр бүлүүдтэй уулзаж байгаа гэж түүний албанаас мэдэгдсэн байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

Телевизийн хөтлөгч Эшли Кейн эмэгтэйчүүдийг доромжиллоо

19/06/2026
Оддын амьдрал Урлаг

“Physical Asia” шоуны Жастин Ковэни, Дом Томато, Марк Мүгэн нар Монголд иржээ

19/06/2026
Оддын амьдрал Урлаг

Пи Дидди буюу Шон Комбсын шоронгоос суллагдах хугацааг наашлуулжээ

17/06/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Телевизийн хөтлөгч Эшли Кейн эмэгтэйчүүдийг доромжиллоо

19/06/2026

Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтээр үзэгчдэд гэнэтийн бэлэг барив

19/06/2026

“Illit” хамтлагийн Moka уран бүтээлээсээ завсарлага авлаа

19/06/2026

Жүжигчин Дэйви Чейз 35 насандаа таалал төгсжээ

19/06/2026

“Bigbang”-ын аялан тоглолт наймдугаар сарын 21, 22, 23-нд “Goyang” цэнгэлдэх хүрээлэнд тоглосноор эхэлнэ

19/06/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.