Дорнын тэнгэрт утаа манараад
Довтолох салхи улам ширүүсэн
Эрийн ёсоор тангаргаа давтаад
Эрэлхэг дайчдын цувуу хөвөрнө
Ангилал: Хип Хоп
Эгнээ зэрэгцээд эгнэн жигдэрсэн
Эрэлхэг цогтой дайчдын жагсаал
Эх орондоо тангараг өргөөд
Энгүй баяртай алхаж байна
Шиврэн гуниглах борооноор ганцаар
Шүхрээ барьсаар алхаж явахад
Шүүдэрт норсон даашинзны хормой чинь
Шүлэг болж сэтгэлд минь уянгалах юм
Эхлээд би чамаасаа ариун хайр гуйсан
Ялдам уруул чинь намайг шууд үнссэн
Надаас чам руу хязгааргүй их хайр очихыг
Зөн совин чинь мэдэрсэн ч юм уу
Хайр гэдэг наддаа гуниг ч юм уу
Хамгийн гэнэн алдаа ч юм уу (Үгүй хонгор минь)
Бүрхэг шөнийн саран ч юм уу
Бүлээн нулимстай харц ч юм уу
Бүүвэйн тэнгэр ээжийгээ би чинь санаж л цөхөрлөө
Бүрэнхий шөнийн зүүдээ би чинь манаж л ядлаа
Хүний нутгийн холыг яалтай
Хөхрөх харгуйн уртыг
Хүрэн зүрхний эмзгийг яалтай
Дурлалт хосуудын гэгээн хайрын шивнээнд
Дуулим хорвоо бүүвэйн дуунд нойрсож байна
Ариун хайрын цэнхэрхэн дэлхийд
Алиман саран үлгэрээ шивнэж байна
Чамтай учрах л гэж замбуулинд би төрсөн юм
Чанга тэврэн үнсэж, уяран хайрлах гэсэн юм
Дуу шиг хорвоод хайрыг дурлалыг юутай зүйрлэх юм бэ?
Гялсхийн харвах одтой юу?
Гудамжаар нимгэн гуниг тээсээр алхаж явахдаа
Гурван үг хүлээсэн зүрх минь хэнийгээ хайна
Борооноор дурлалтай минь урьж
Болзох амраг надад ирээгүй ч
Өнөө өглөө миний дээгүүр
Өнчин ганцхан тогоруу нислээ
Өнчин ганцхан тэр тогорууг
Өөртэйгээ би жишин зүйрлэхдээ