Ангилал: Хип Хоп

Чиний зүрхний нэгэн тал
Миний цээжинд цохилно гэж
Чихэн дээр минь энхрий зөөлнөөр
Чи минь хааяа шивнэдэг

Чиний нүдээр би ямар харагддаг бол
Уруулд чинь миний уруул ямар амттай вэ
Хайрлaсан харцыг зүрх чинь мэдэрдэг үү
Чиний хүслээр би яаж хайрлах вэ
Чиний сэтгэлд хайр минь ямар өнгөтэй вэ

Яагаад чиний харц зүрхэнд минь энд асваа
Халуу шатан дүүгэх хүсэл минь чиний сэтгэл
Яагаад чиний үг зүрхний минь гүнд тусваа
Яг чиний өлмийд би уналаа гуниг минь үлдлээ

Ийм сайхан гарыг атгахгүй өнгөрч болно гэж үү
Ийм туяхан хөлийг анзаарахгүй орхино гэж үү
Ийм сайхан үсийг сонжихгүй өнгөрч болно гэж үү
Ийм саруул үгсийг сонсохгүй орхино гэж үү

Хайр гэрэлтсэн нүдийг чинь
Харах бүрийдээ дальдравч
Баясан булиглах зүрх минь
Байлдагч чамруу тэмүүлнэ

Чиний нүдийг сайхан гэдэг
Сэтгэл татах лад увидас нуугдсан
Чиний сэтгэл уярам зөөлөн
Шивнэх салхи бороог зүйрлэмээр