Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»“Монгол Улсын Филармони” нэрийн марктай боллоо
Дуу хөгжим

“Монгол Улсын Филармони” нэрийн марктай боллоо

Урлаг Урлаг30/12/2025Шинэчлэгдсэн:17/02/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монгол төрийн гал голомтоо сэргээн бадраасны түүхт ойг тохиолдуулан мэргэжлийн урлагийн байгууллагуудаас анх удаа Улсын филармони “Монгол шуудан” хувьцаат компанийн Марк, үнэт цаасны газартай хамтран “Монгол Улсын Филармони” нэрийн маркаа өчигдөр /2025.12.29/ ёслол төгөлдөр нээжээ.

ССАЖЗЯ-ны мэдээлснээр, энэхүү шуудангийн марк нь Улсын филармонийн логог дүрслэн харуулж, лого нь “Симфони найрал хөгжим”, “Баян Монгол” чуулга, “Чингис хаан” одонт “Морин хуурын чуулга”-ыг илэрхийлсэн хөгжмийн нотын гурвалсан дэвтэр дээрх бүрээ, хийл хөгжим, гитар хөгжим, морин хуурыг дүрслэн харуулжээ. Мөн тус филармонийн түүхэнд анх удаа “Яруу тунгалаг” симфони оркестр, Төрийн шагналт “Баян Монгол” биг бэнд, “Морин хуур” найрал хөгжмийн хамтарсан уран бүтээлээс бүрдсэн хос пянзыг эрхлэн гаргаж, ард түмнийхээ хүртээл болгоод байна.

Улсын филармони нь яруу тунгалаг “Симфони оркестр”, Төрийн шагналт “Баян Монгол” биг бэнд, Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонт, Монгол Улсын Соёлын элч “Морин хуур” найрал хөгжим хэмээх гурван том бүрэлдэхүүнтэй эх орныхоо нэрийг дэлхий дахинд цуурайтуулж буй мэргэжлийн хөгжмийн урлагийн тэргүүлэх төв байгууллага юм.

Мөн энэ өдөр Улсын филармониос 10 дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулж буй шинэ оны баярыг угтсан “Snow melody-2026” тоглолт болжээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

“Хү” хамтлаг ЮНЕСКО-гийн тайзнаа энх тайвны төлөө дуугаа өргөлөө

28/10/2026
Дуу хөгжим Урлаг

Дуучин Б.Амархүү “Хайрын гэгээ” тоглолтоо хийнэ

28/10/2026
Дуу хөгжим Урлаг

Элвис Преслигийн 274 дууг хиймэл оюуны сургалтад зөвшөөрөлгүй ашигласан гэх үндэслэлээр “Anthropic” компанийг шүүхэд өгчээ

27/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Өнөөдөр “Оскар”-ын шагналт жүжигчин Хоакин Финиксийн төрсөн өдөр

28/10/2026

Холливудын романтик киноны хатан хаан Жулия Робертс 59 нас хүрлээ

28/10/2026

Өнөөдөр жүжигчин П.Баттөрийн төрсөн өдөр

28/10/2026

“Хү” хамтлаг ЮНЕСКО-гийн тайзнаа энх тайвны төлөө дуугаа өргөлөө

28/10/2026

М.Аззаяа Дэлхийн оюутан миссийн тайзнаа Монгол Улсаа төлөөлөн оролцоно

28/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.