Ангилал: Хип Хоп

Гунигийн бороо зүрхэнд шивэрсэн ч
Сэтгэлийн чинь нөмөрт дандаа дулаацсан
Амьдралын салхин бодлыг жиндүүлсэн ч
Алдарч үзээгүй итгэлд хөглөгдсөн

Зүрхийг минь булаасан сэтгэлийн
Зүйрлэшгүй сайхныг бодохлоор
Зөвхөн чиний төлөө юм шиг
Зөнгөөрөө бүхнээ чамдаа өгсөн

Тэвэр дүүрэн цэцэг өгч
Сэтгэл гаргах сайхан байдаг ч,багадах биш үү
Тэнгисээр хамтдаа аялна гэж амлалт өгөх
өчнөөн гайхам ч, дутуу биш үү

Манарч гиюүрсэн сэтгэл минь
Ганцхан чамайгаа мөрөөдсөөр
Хамаг бусдыг бүгдийг нь мартсан
Анхны үнсэлт чинь намайг

Жаргалтай, зөөлөн гунигтай
Халуухан энхрийхэн өдрүүд ээ
Дуусгамааргүй аялгуу шиг
Эгшиглэн надтайгаа энд үлдээч