Сартай шөнийн анирхан алсад
Сансрын хүрдэнд одод тоглон мишээнэ
Сайхан амрагаа тэврэн суухаар сэтгэл уяран хайлна
Салахын зураггүй учрал минь чамдаа би хайртай
Ангилал: Хип Хоп
Чиний харц миний сэтгэл зүрхэнд бороо болон шивэрсэн
Зөөлөн шиврэх борооны дуслууд миний зүрхэнд хайрыг мэдрүүлсэн
Үнсэх уруул чинь цохилох зүрхнээс хайрын илчтэй
Халуун сэтгэл хэлэх үг чинь жаргал авчирсан
Yес үесхэн бороо нь хүртэл
Yйлэндээ эрхлээд уйлаад л байна
Yд дундын нас минь хүртэл
Yнэнд саатаад уясаад л байна
Дэрэн дээрээс толгой өндийж гадаа яаран гүйлээ
Дэлхий ертөнц урьдын адил зөөлөн эргэн эргэсээр
Дэврүүн сэтгэлд чамтай учрах хүсэл намайг эзэмшээд
Дээх нь таарсан өнөө л газраа дахиад би чинь ирлээ
Инээд хүртэл дэргэд явдаг залуу нас минь миний өглөө
Дуу нь хүртэл дагаж уярдаг оюутан нас аялгуу
Сэтгэлээсээ бусдыг бичээгүй хайрын минь анхны захидлууд шиг
Санаанд минь үлдэх өдрүүдтэй оюутан нас-залуу нас
Зол баяраар дүүрэн өдрүүддээ
Зовлон жаргалыг бодож явсангүй ээ
Зоргоор танхил аашилж явахдаа
Зөвхөн чиний үгийг мартсангүй ээ
Өр зүрнхий шивнэшгүй хайраа чи
Өөр хэнд ч биш наддаа л өгсөн болохоор
Буруу бүхнийг чиниь би хайраараа аргадан байж уучилъя
Буцаад надруугаа эгцлэн хараач
Эртний заяа төөргөөр учирсан
Энэхэн биеийн жаргал эдлүүлсэн
Насны хань хонгор чамайгаа
Нарт дэлхийдээ хайрлаж явъя
Нарны гэрэлд хүүхэд насыг
Цэцэг шигээ хайрлая
Наашлах цагийн замыг товчлон
Цэнгэлийн дуугаа өргөе
Хонгорхон амраг минь үүрийн гэгээ шиг ирсийм
Харцных нь гэгээнд уярсийм
Хайтан цэцгийн дэлбээ өөрөө
Хайрын үгээ шивнэсэн