Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үзэсгэлэн»“Олноо өргөгдсөн нь” үзэсгэлэн дэлгэнэ
Үзэсгэлэн

“Олноо өргөгдсөн нь” үзэсгэлэн дэлгэнэ

Урлаг Урлаг26/12/2025Шинэчлэгдсэн:26/12/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолын 114 жилийн ойд зориулсан  “Олноо өргөгдсөн нь” үзэсгэлэнг Богд хааны ордон музейд  энэ сарын 29-нд нээнэ.

Энэхүү үзэсгэлэнд Хүрдэн орчуулагч хааны долоон эрдэнэ, түүнийг төлөөлөх шадар долоон эрдэнийг онцлон үзүүлэх юм.

Богд хааны Монголын төрийн тусгаар тогтнолыг анх зориглон тогтоож чадсан, 1911-1924 онд бие даасан улсын дотоод зохион байгуулалтыг хийсэн, Монгол Улсын хил хязгаар, хууль цаазыг тогтоосон түүхэн үйлс зүтгэлийн гавьяаг тэмдэглэх Монголчуудын эрх чөлөөнд хүрсэн 12 дугаар сарын 29 түүхэн өдөр болно.

VIII Богд Жавзандамба хутагт бээр Монгол Улсын хувь заяаны түүхэн ээдрээтэй цаг үед Монголын төрийн тусгаар тогтнолыг анх манлайлан тогтоосон ба VIII Богдод 1911 онд монголын ард түмнээс олгосон алтан навчит өргөмжлөлийн дотор VIII Богдыг Очирдара, Дэмчог, Загарвард хэмээн нэрлэсэн байдаг. 1911 онд VIII Богд шашны тэргүүнээс төрийн хаан болоход Загарвард буюу Хүрдэн орчуулагч номт хаадын уламжлал ёсоор төрийн долоон эрдэнэтэй болгожээ.

Тэрбээр шашны тэргүүнээс төрийн хаан болж, хос ёст төрийн үүргийг нэгэн биедээ хүлээжээ. VIII Богдын монголын шашны тэргүүнээс төрийн хаан болсны гэрч нь төрийн долоон эрдэнэтэй болсон хэрэг явдал юм. Загарвард буюу Хүрдэн орчуулагч хаан их богд нь лагшны гучин хоёр их бэлгэ чанар, богд мэргэдийн наян сайн шинжтэй байдаг. Шагжамуни бурхан ч гучин хоёр лагшин бэлгэтэй. Ийм Хүрдэн орчуулагч хаан мэндлэх болгонд өлзийт совин болон одон мичдийн гайхамшигт үзэгдэл илэрдэг. Нар бол хүрдэн орчуулагч тэнгэрийн хааны эргүүлдэг том хүрдний хувилбар гэж үзнэ.

Хүрдэн орчуулагч хааныг мэндлэхтэй нэгэн зэрэг хүрдэн эрдэнэ, чандмань эрдэнэ, хатан эрдэнэ, түшмэл эрдэнэ, заан эрдэнэ, хөлөг эрдэнэ, жанжин эрдэнэ гэх хаан төрийн долоон эрдэнэ ч гарч ирнэ. Хүрдэн орчуулагч хааны илд,  арьс, орд харш, дээл, гутал, суудал, цэцэрлэгийг шадар долоон эрдэнэ гэх ба хүрд эрдэнэ, чандмань эрдэнэ, хатан эрдэнэ, түшмэл эрдэнэ, заан эрдэнэ, хөлөг эрдэнэ, жанжин эрдэнийг тус тус төлөөлдөг.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үзэсгэлэн Урлаг

“Created by Mongolia”  хамтарсан үзэсгэлэн үргэлжилж байна.

24/12/2025
Үзэсгэлэн Урлаг

“Оны шилдэг бүтээл” хамтарсан үзэсгэлэнгийн нээлт боллоо

24/12/2025
Үзэсгэлэн Урлаг

“Өв, Өлгий-3000” тусгай үзэсгэлэн энэ сарыг дуустал үргэлжилнэ

22/12/2025

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Илон Маскийн чатбот ChatGPT, Gemini-гээс илүүрхжээ

26/12/2025

Холливуудын алдарт жүжигчин Жаред Жозеф Лето 54 нас хүрлээ

26/12/2025

Д.Одзаяа төрсөн өдрөөрөө 200 гаруй эх хүүхдийг баярлуулав

26/12/2025

“Олноо өргөгдсөн нь” үзэсгэлэн дэлгэнэ

26/12/2025

А.Даваасүрэн: Бид шинэ жилийн бэлгэдэлт дүрүүдийг монгол хөрсөнд буулгах хэрэгтэй

26/12/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.