Ангилал: Хип Хоп

Дурлан дурлан энхрийлж амьдрахгүй байсан юм бол
Дутуухан ч гэсэн жаргалтай минь үлдээгээд явахгүй дээ
Хайрлан хайрлан байж жаргаахгүй байсан юм бол
Хэтэрхий их хайрыг минь буцаагаад өгөхгүй дээ

Шаргал гэгээ тасарч үдэш болохыг би хүлээнэ
Санаа алдарч сонсогдмоор намуун орчинг би хүснэ
Нимгэн цэнхэр салхи нь нүдийг минь үлээгээсэй
Нөмгөн шөнийн аниргүй нь мөрөөдлийг минь бүүвэйлээч

Аль хэдийнээ шөнө дуусч арай ядан үүр цайлаа
Амьдралын сайн мууг бодсоор нойр хүрсэнгүй
Анх чамтай танилцсан тэр цагийг эргэн саналаа
Арай л ийм юм болно гэж би төсөөлсөнгүй

Хүзүүн дээр гэнэт үнсэн юмсан
Хүнийх гэдгийг нь мэдсэн юмсан
Эргэж хараад тэвэрсэн юмсан
Эцсийн удаа гэж бодсон юмсан

Сар нарны гэгээ улаан сарнай
Сайн сайхныг ерөөж байна
Жаргалын өнгө залуусын дуугаар
Хамтдаа аялмаар хамтдаа байна

Ботго нь гунганах сүргийн дэргэдээс
Гэгээ татан наран ургана
Таанын амтат цайгаа дээжлээд
Талын монгол айл өглөөг угтана