“Хангай” дээд сургуулиас жил бүр уламжлал болгон зохион явуулдаг “Гадаад хэлний сургалтын агуулга, арга зүй” сэдэвт зөвлөгөөн, семинар энэ сарын 7-нд 5 дахь удаагаа амжилттай зохион байгуулагджээ. Энэ удаагийн семинар хүрээгээ тэлж улсын хэмжээнд зохион байгуулагдсан бөгөөд нийслэлийн ЕБС, хөдөө орон нутгийн ЕБС болон их, дээд сургууль, коллежийн эрдэмтэн багш нар хүрэлцэн ирж энэ удаагийн ёеминарт оролцсон байна.
Ангилал: Үндэсний хөгжим
Хүн амын дундаж наслалтаараа Япон улс дэлхийд тэргүүлсээр байна. Харин яагаад гэдэг тухай та бодож байсан уу. Хамаг нууц нь гэвэл зөв бөгөөд, тэнцвэржүүлсэн эрүүл хоол хүнсэнд байдаг ажээ.
Явган алхалт олон төрлийн хавдарт өвчнөөс урьдчилан сэргийлж чадна гэж АНУ болон Европын хэсэг эрдэмтэд үзжээ. Тэд нийтдээ 144 сая хүн оролцсон 12 судалгааны дүн мэдээлэлд шинжилгээ хийсэн байна. Тэгтэл идэвхтэй хөдөлгөөнд байдаг хүмүүс хавдрын 26 төрлөөс 13-ыг нь тусах магадлал хамгийн багатай байсан гэдгийг судлаачид олж илрүүлжээ. Дүн шинжилгээгээр биеийн идэвхтэй хөдөлгөөнд оршдог хүмүүс долоон төрлийн хавдар тусах магадлал 20 хувиар бага байдаг нь тодорхой болов.
Өнөөдөр аргын тооллын 2016 оны тавдугаар сарын 25. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн Зуны тэргүүн харагчин могой сарын Билгийн тооллын 19. Буд гараг. Суулга одтой, зургаан цагаан мэнгэтэй улаагчин хонь өдөр. Өдрийн барилдлага: Рашаан.Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй . Өдрийн наран 5 цаг 13 минутад мандан, 20 цаг 33 минутад жаргана.
Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн зүүн хагаст хур тунадас орж, салхитай сэрүүхэн байна. Баруун зүгийн нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлэрхэг. Төв болон говийн нутгийн зүүн хэсэг, зүүн зүгийн нутгийн зарим газраар хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч шорүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 7-12 хэм, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 16-21 хэм, бусад нутгаар 10-15 хэм дулаан байна.
“Сэтгэлийн боловсрол” олон улсын байгууллагын Сөүл дахь хорооны дарга Ли Хонг Мук “Хангай” дээд сургуулийн хүндэт доктор цолоор өргөмжлөгдлөө. Уг ёслолын арга хэмжээнд Монгол Улсын нийгэм улс төрийн нэрт зүтгэлтэн, гавъяат багш, доктор, профессор, Хангай дээд сургуулийн удирдах зөвлөлийн дарга С.Төмөр-Очир, Монгол улсын гавъяат багш, доктор профессор Технологийн дээд сургуулийн захирал Д.Барамсай, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн захирал доктор, профессор Б.Чулуундорж, Олон улсын залуучуудын нийгэмлэгийн Монгол улс дахь дарга Ким Сан Сү зэрэг хүндэт зочид хүрэлцэн ирсэн юм. Мөн “Хангай” дээд сургуулийн хүндэт доктор Ли Хонг Мук “Сэтгэлийн боловсрол” сэдэвт илтгэлд уригдсан нийт зочид, төлөөлөгчид болон Хангай дээд сургуулийн багш, оюутан суралцагчдын дунд хэлэлцүүлэг өрнүүллээ.
Хангай дээд сургууль Сэлэнгэ аймагт шинэ салбараа нээжээ. Мэдлэгт суурилсан эдийн засгийг хөгжүүлэх, хөдөлмөрчдөд насан туршийн чанартай боловсрол олгох, хүмүүнлэгийн шинжлэх ухааныг инноваци болгон үйлдвэрлэлд нэвтрүүлэх, тусгай хэрэгцээт боловсрол олгодгоороо онцлогтой сургууль юм.
Улсын хэмжээнд улаанбурхан өвчний тархалт их байгаатай холбогдуулан 18-30 насны залуучуудад энэ сарын 12-25-ныг дуустал улаанбурхны эсрэг нэмэлт дархлаажуулалтын вакцинд хамруулж байгаа. Харин энэ дунд вакцинд хамрагдахаас түр хугацаанд татгалзах ёстой шинж тэмдгүүд байгаа юм.
Монголынхоо нэрийг дэлхийн гоо сайхны ертөнцөд өндөрт дуурсгаж яваа олон авьяаслаг бүсгүйчүүд бий. Тэдний нэг нь “Miss Mongolia 2014” тэмцээний “Спортлог мисс”-ээр тодорч байсан Б.Гүнзаяа. Тэрбээр багынхаа мөрөөдлийг орхигдуулалгүй, хуульч мэргэжилтэйгээ хослуулан яваа хөдөлмөрч бүсгүй. Саяхан Турк улсын Bodrum хотод зохион байгуулагдсан “Photo model of the world 2016” тэмцээнд 45 орны гоо бүсгүйчүүдтэй өрсөлдөж гуравдугаар байрт шалгаран дэлхийд Монгол улсынхаа нэрийг мандуулаад иржээ. Мөн “Elegance miss” номаницийн эзэн болсон Б.Гүнзаяатай ярилцсанаа уншигч танд хүргэж байна.
Өнөөдөр аргын тооллын 2016 оны тавдугаар сарын 24. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн Зуны тэргүүн харагчин могой сарын Билгийн тооллын 18. Ангараг гараг. Эрхтэний тэнгэрт одтой, Долоон улаан мэнгэтэй улаан морь өдөр. Өдрийн барилдлага: Түлэх. Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй . Өдрийн наран 5 цаг 14 минутад мандан, 20 цаг 31 минутад жаргана.