Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Сонгодог уран зохиол»Япон үндэсний хоолны ач тус
Сонгодог уран зохиол

Япон үндэсний хоолны ач тус

Урлаг Урлаг25/05/2016Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
656ef58493d8ba1462f50f80da119b493412952432016-05-25-14-11[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Хүн амын дундаж наслалтаараа Япон улс дэлхийд тэргүүлсээр байна. Харин яагаад гэдэг тухай та бодож байсан уу. Хамаг нууц нь гэвэл зөв бөгөөд, тэнцвэржүүлсэн эрүүл хоол хүнсэнд байдаг ажээ.

Эрүүл биетэй, сайхан харагдаж, хөнгөн эрч хүчтэй залуу байхын тулд өдөр ирэх тусам эрүүл хоол хүнс хэрэглэж, сайхан амьдрах нь ямар чухал ач холбогдолтойг монголчууд бид ч сүүлийн жилүүдэд ойлгодог болсон. Япончууд “Бид идэж буй хоол хүнснээсээ бүрднэ”- хэмээн ярьдаг байна.

Тэд энэхүү мэргэн үгний утгыг сайн ойлгодог бөгөөд өөрсдийн идэж буй хоол хүнснийхээ амин дэм, тэжээллэг органик чанарт анхаарч чадаж байна. Үүний баталгаа нь гэвэл япон хүний дундаж наслалт 86-90 нас байгаа юм.

Тэд өвчин зовлонгүй урт насалж, ховор өвчилж, илүүдэл жингийн ямарч асуудалгүй байгаагийн цорын ганц нууц нь Япон үндэсний хоол.  

Япон хоолны ач тусын тухай дэлхийн бүх хоол судлаачид гайхан ярихдаа “хамгийн тэнцвэртэй, хамгийн шим тэжээлтэй, өөх тосны хамгийн бага агууламжтай” болохыг нь онцолдог ажээ. Япончууд хоол хүнсээрээ эмчлэгдэхийг илүүд үздэг бөгөөд япон хоол нь маш олон төрлийн ер бусын ач тустай амин дэмийн баялаг найрлагатай байдаг байна.

Тэгвэл таны хүнсний цэсэнд амархан нэмж болох доорх япон эрүүл хоол хүнсний жагсаалтыг танилцуулж байна.  

Нэн түрүүнд будааг нэрлэх нь зүйтэй. Учир нь, энэ нь целлюлозын гол эх үүсвэр бөгөөд уураг, витамин, төмрийн бэлдмэлээр маш баялаг, тиймээс зүрх, ходоод гэдэсний үйл ажиллагаанд ихэд ашигтай. Үүнээс гадна, будаа биеийг хор ба шавхдасаас цэвэрлэдэг бөгөөд хялбар шингэж, энерги зарцуулалтыг амархан нөхдөг байна.

Мөн хүний биед далайн гаралтай бүтээгдэхүүнүүд хамгийн их ач тустай. Сонирхуулахад япон үндэсний хоолны цэсэнд ордог загасны төрлүүд нь фосфор, йод, «В» бүлгийн амин дэм, магний ба поли ханаагүй өөх тосны хүчилээр (омега-3, омега-6) маш баялаг байдаг ажээ. Эдгээр бодисууд нь хорт хавдараас урьдчилан сэргийлж, цусан дахь холестерины түвшинг бууруулж, цусны судас бэхжүүлдэг аж.

Түүнчлэн япончууд маш олон нэр төрлийн далайн байцаа хоолондоо хэрэглэдэг, тэд дундаа нори, комбу ба вакабэ гэх далайн байцааны терлүүд нь алдартай. Эдгээр нь биеийн дархлааг сайжруулах, артерийн даралтийг хэвийн байдалд оруулах, бамбай булчирхайн үйл ажиллагаанд сайнаар нөлөөлөх, цус цэвэршүүлэх, хумс ба үсний арьс гоё болгох, илүүдэл жинг шатаах өндөр ач холбогдолтой байдаг байна.

Япон үндэсний хоолонд ордог ихэнх хүнсний бутээгдэхүүн нь дулаан боловсруулалтанд өртөдгүй, зарим нэг нь түүхийгээр хэргэлвэл илүү үр дүнтэй байдаг аж.

Япончуудын урт наслалтын гол нууцад тархины үйл ажиллагаа, ходоод гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн мөн зүрх судасны систем нөлөөлдөг гэнэ.  

Ийнхүү бид Япон хоолны ашиг тус нь тодорхой байна гэж хэлж болно. Илчлэг өндөр биш, үр ашигтай, гэхдээ маш их цатгадаг. Тийм учраас биеийн галбир ба залуу насаа хадгалах хүсэлтэй хэн бүхэнд төгс тохиромжтой хоол юм. Яг ийм япон үндэсний хоолыг манай улсад хүргэлтээр хүргэж үйлчилдэг газар байна. Тодруулбал “Sumo sushi”-ын япон хоолонд урлаг соёлынхон, спортынхон зэрэг эрүүл мэнд, гоо сайхандаа анхаардаг хүмүүс ихэд дурласан гэнэ. Энэ фэйсбүүк хаягаар орж https://www.facebook.com/sumosushi.mn/?fref=ts “Sumo Sushi”-ын менюг сонирхоорой.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Сонгодог уран зохиол Урлаг

Монголын сайтын холбоо цахим салбарын шилдгүүдээ тодруулна

08/01/2022
Сонгодог уран зохиол Урлаг

Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ 200-300 төгрөгөөр нэмэгджээ

29/09/2021
Үндэсний хөгжим Урлаг

Арилжааны кино хийхдээ банкнаас зээл авч, орлогоосоо төлнө

19/08/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Оросын алдарт балетмейстер Юрий Николаевич Григорович 98 насандаа таалал төгсжээ

24/05/2025

“Squid Game -3” зургаадугаар сарын 27-нд цацагдахаар болжээ

23/05/2025

“Тэнгэр ээж минь өршөө” гэрэлт хөшөөний нээлт боллоо

23/05/2025

ADAM: Үзэгчдэдээ хамгийн сайхан тоглолт үзүүлэхийг зорьж байгаа

23/05/2025

Жүжигчин Г.Номуун Алдарт эхийн II одон хүртлээ

23/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.