Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Утга зохиол»Монголын төр нийгмийн нэрт зүтгэлтэн, яруу найрагч Очирбатын Дашбалбарын мэндэлсэн өдөр өнөөдөр тохиож байна
Утга зохиол

Монголын төр нийгмийн нэрт зүтгэлтэн, яруу найрагч Очирбатын Дашбалбарын мэндэлсэн өдөр өнөөдөр тохиож байна

Урлаг Урлаг10/02/2025Шинэчлэгдсэн:17/03/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл
Монголын суут хөвгүүдийн нэг, төр нийгмийн нэрт зүтгэлтэн, яруу найрагч Очирбатын Дашбалбарын мэндэлсэн өдөр өнөөдөр тохиож байна. Тэрбээр Сүхбаатар аймгийн Наран суманд 1957 оны энэ өдөр буюу хоёрдугаар сарын 10-нд мэндэлжээ.
Тэрээр нутагтаа бага, дунд сургууль дүүргэж, Омскийн хөдөө аж ахуйн ТМС, Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургуулийг тус тус төгсжээ.
1985 оноос Монголын зохиолчдын эвлэлийн гадаад харилцааны мэргэжилтэн, “Утга зохиол урлаг” сонины ажилтан, 1990 оноос МҮЧЗЭ-ийг байгуулж, тэргүүлэгч даргаар нь ажиллаж байв.
О.Дашбалбар дунд сургуульд байхаасаа шүлэг зохиол бичиж, улмаар Монголын яруу найргийн сод билигт төлөөлөгч нь болсон юм. “Оддын аялгуу”, “Гол ус намуухан урсана”, “Гэрэлт хайр”, “Зүүдний мөнгөн шувуу”, “Бурханы мэлмий”, “Цаг хугацааны гуниг буюу орон зай дахь дүрсүүд” зэрэг яруу найргийн ном хэвлүүлж, Монголын утга зохиолд мөнхийн суварга бүтээсэн юм.
Тэрбээр бурхан шашин, соёлын өвийг хамгаалах, дэлгэрүүлэх, сэргээх, хийгээд Монголын газар шороо, нийгмийн баялаг, ард түмнийхээ язгуур эрх ашгийг хамгаалахад амь амьдралаа зориулсан нийгэм, соёл,шашин, улс төрийн гарамгай зүтгэлтэн байлаа.
Монгол Улсын шинэ үндсэн хуулийг батлалцсан АИХ-ын депутатаас гадна Сүхбаатар аймгийн 63 дугаар тойрогт УИХ-ын гишүүнээр сонгогдож, Монголын парламентэд ард түмний дуу хоолойг илэрхийлж байлаа.
Түүнийг 1999 онд таалал төгссөний дараа 2007 онд “Оюун санааны яруу найраг” ном нь хэвлэгдсэн бол “Гол ус намуухан урсана”, “Газрын төлөөх тулалдаан эхэллээ”, “Оюуны санааны яруу найраг” номыг нь Английн Монголын уран зохиол судлаач, орчуулагч Саймон Вэккхам Смит англи хэлнээ орчуулан хэвлүүлсэн юм.
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Утга зохиол Урлаг

Үй Хуагийн “Ахан дүүс” роман орчуулагч Мө.Батбаярын орчуулгаар уншигчдад хүрч байна

15/09/2026
Утга зохиол Урлаг

“Хаан заяа” роман мэндэллээ

15/09/2026
Утга зохиол Урлаг

40 дэх удаагийн “Номын баяр” энэ баасан гарагт эхэлнэ

14/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Дуучин Лууяагийн “ЗАВГҮЙ” тоглолтын босоо тасалбар зарагдаж дуусжээ

15/09/2026

Квентин Тарантиногийн гэрт зөвшөөрөлгүй нэвтрэхийг завдсан этгээдийг цагдаа нар эрэн сурвалжилж байна

15/09/2026

“Jimmy Kimmel Live!” шоуг 2027 онд дуусгана гэх мэдээллийг няцаалаа

15/09/2026

T.O.P “BigBang”-ийг үргэлж дэмжихээ илэрхийлэв

15/09/2026

Женнифер Лоуренс инстаграмд нэгдэж, сөрөг хандлагатай хэрэглэгчдэд анхааруулга өглөө

15/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.