Ангилал: Үндэсний хөгжим

Монгол Улсад орчин цагийн номын сан үүссэний 95 жилийн ой өнөөдөр тохиож байна. Ойн баярт зориулж БСШУЯ, номын сангийн удирдлагууд болон хамтран ажиллагч байгууллагуудын төлөөлөл, Ардын уран зохиолчид хамтран уулзалт хийхээр болжээ. Төв номын санд болох тус уулзалтаар энэ салбарт хийх томоохон ажлын талаар хэлэлцэж, санал солилцох юм байна. Сонирхуулахад, Төв номын сангаар жилд 60 мянган хүн үйлчлүүлдэг бөгөөд энэ нь нийслэлийн нийт хүн амын дөнгөж таван хувьтай тэнцэж байна. Үндэсний номын сангийн сан хөмрөгт гурван сая ном байдаг. Үүнээс нэг сая нь үнэт, ховор нандин ном судар ажээ. Сүүлийн жилүүдэд тус номын сангийнхан 300 мянган номыг цахим хэлбэрт оруулжээ. Мөн одоогоор 70 гаруй орны 100-гаад номын сантай ном, хэвлэл солилцож байна.

Бид арьсанд тослог дутагдахаар хуурайшдаг гэдэг ядруу ойлголттой байдгаасаа нүүрээ хуурайшиж холцруутаж эхлэнгүүт элдэв тос түрхэж эхэлдэг. Харин арьс хуурайшна гэдэг түүнд ус, чийг дутагдснаас үүдэлтэй бөгөөд энэ нь арьс унжийж сулрах, үрчлээ үүсэх зэргээр илэрдэг. Нүүрний арьсыг гадны хүчин зүйлийн нөлөөний цочролоос хамгаалах нь арьсанд шаардлагатай шим тэжээлийг өгөхөөс дутуугүй чухал юм.

Цөөрмийн усанд үймцэх загасыг ажиж зогссон Жуан багшаас нэг хүн “Энэ загаснууд яаж байгаа бол?” гэж асуув. “Эднүүс жаргаж байна” гэж Жуанзы хариулав. “Та эдний дотор орсон биш жаргаж ч байгаа юмуу, зовж ч байгаа юмуу яаж мэднэм?” гэхэд мэргэн өтгөс “Чи миний дотор ороогүй байж намайг мэдэхгүйг яаж мэднэм?” гэж хариу асуужээ.

Өнөөдөр аргын тооллын 2016 оны Гуравдугаар сарын 03. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны “Галзууруулагч” хэмээгч Гал бич жилийн Хаврын тэргүүн Бар сарын Билгийн тооллын 24. Бархасвадь гараг. Гар одтой, 8 цагаан мэнгэтэй хөх бич өдөр. Өдрийн барилдлага: Үл зохилдох.Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй. Өдрийн наран 7 цаг 32 минутад мандан, 18 цаг 37 минутад жаргана.

2016 оны гуравдугаар сарын 03-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун зүгийн нутгийн ихэнх, төвийн нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун болон төвийн нутгаар өмнөөс хойш эргэж, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 6-11 метр, баруун зүгийн нутгийн зүүн хэсгээр секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч цасан шуурга шуурна. Төв болон говийн нутгийн зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Завхан голын эхээр 21-26 хэм, Их нууруудын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 12-17 хэм, Дархадын хотгор, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 0-5 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 10-15 хэм, бусад нутгаар 0-5 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 7-12 метр. 3-5 хэм дулаан байна.

Энэ хорвоо хайрлуулахыг хүлээсэн хүмүүсээр дүүрчээ. Миний хайрт хаа яваа юм бол гэж, ирээдүйд ямар нэгэн гайхалтай зүйл болно гэж хүлээнэ. Ийм мөрөөдөлд автан дундуур байдлаа мөрөөдлөөрөө нөхөн ганихаран үнэт цагаа үрэгч нар маш олон. Хүлээж тэсвэрээ алдсан зарим нь тавилантайгаа эвлэрч дүнсгэр царайлан амьдарсан болж цаг нөхцөөнө.

Хов живэнд дуртай найз бүсгүй Ийм төрлийн үерхэл нь эмэгтэй хүний жирийн ярьж чалчих хэрэгцээг хангаж чаддаг онцлогтой. Ийм найз бүсгүйтэй хөрш айлын нохойноос эхлээд хамгийн сүүлийн үеийн загварын хувцасны тухай ярьж болдог. Ямар нэгэн үүрэг хариуцлагаар хүлдэггүй иймэрхүү яриа нь нэг талын амар хялбар байдаг. Жинхэнэ үерхэл гэхээс илүү жирийн найзархаг асуудал юм. Ийм яриа стресс тайлахад ч тустай.

Ямар ч тохиолдолд эр хүнд түүний нийгмийн байдал, стиль имижд тохирсон хэдэн төрлийн хувцас заавал байх хэрэгтэй. Эдгээрээс хамгийн чухал нь цаг, гутал хоёр юм. Энэ хоёрыг бусад хувцсандаа тохируулж зөв сонгох хэрэгтэй гэнэ.

Бээжингийн их сургуулийн эрдэмтэд компьютерээс ялгарах цацрагийн хорт нөлөөг бууруулах арга олжээ. Олон жил судалсны дүнд биед шингэсэн хүнд элементийг гарган зайлуулах үйлчилгээ ногоон цайнд байдаг болохыг олж тогтоосон байна. Эрдэмтдийн хэлж байгаагаар хортой цацраг ялгаруулдаг цахилгаан хэрэгслээс хамгаалахын тулд өдөрт хоёр аяга өтгөн ногоон цай уух хэрэгтэй гэнэ.

1. Ходоодоо эрт амраа

Унтахаасаа өмнө 3 цагийн турш ходоодоо амрааж юм бүү ид. Энэ нь ойролцоогоор 18 цагаас хойш гэсэн үг. Хэрвээ бүр тэсэхгүй байвал тараг, шүүслэг жимс, лууван идэж болох юм. Гэхдээ аль болох л юм идэхгүй байх хэрэгтэй. Өдөржин тасралтгүй ажилласан ходоодоо эрт амрааж бага зэрэг өлсгөлөн байлгахад буруудах зүйлгүй шүү.