Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Reels»Монголын хамгийн олон удаа олон ангит кинонд гол дүр бүтээсэн эмэгтэй жүжигчин Р.Анхням “Амьдрал” цувралд тогложээ
Reels

Монголын хамгийн олон удаа олон ангит кинонд гол дүр бүтээсэн эмэгтэй жүжигчин Р.Анхням “Амьдрал” цувралд тогложээ

Урлаг Урлаг23/01/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Orange” энтертайнмент, VOO хамтран “Амьдрал” олон ангит киног үзэгчдийн хүртээл болгож байна. Эл цувралын гол дүрд Монголын кино урлагт өөрийн өвөрмөц төрх, гоо үзэсгэлэн, авьяас чадвараараа нэгэн өнгийг цогцлоосон жүжигчин Р.Анхням тогложээ.

Монголын хамгийн олон удаа олон ангит кинонд гол дүр бүтээсэн эмэгтэй жүжигчин гэгддэг тэрбээр СУИС-ийн оюутан ахуйдаа буюу 1999 онд “Совингийн савдаг” кинонд тоглож уран бүтээллийн гараагаа эхэлжээ. Түүнээс хойш “Хүнд битгий хэлээрэй”, “Танихгүй охины захидал”, “Өвлийн уянга”, “Салхины хаан”, “Мөрөөдлийн хөлөг онгоц”, “Сийлэн бөөр”, “Уулын Төмөр”, “Уучил”, “Чингис хаан”, “Сүүлчийн хөхөөн дуу”, “Тушаал”, “Үнсэлт”, “Надтай гэрлээч”, “2 шөнө 3 өдөр”, “Угалз хээт эмээл”, “Гаадаа мээрэн”, “Сексийн эрх чөлөө”, “Хайрын эрэлд”, “Цагдаагийн тангараг”, “Чонон сүлд”, “Хайр эргэсэн хавар”, “Чингисийн хүүхдүүд”, “Үүлэн хээтэй орчлон”, “Дасгалжуулагч”, “Урт өдрүүд” зэрэг дотоодын болон олон улсын бүрэн хэмжээний болон олон ангит уран бүтээлийн гол дүрд тогложээ.

Яг одоо үзэгчдэд хүрч буй “Амьдрал” олон ангит кинонд жүжигчин Р.Анхням мэс заслын эмч Нарангэрэл гэх дүрд тоглосон бөгөөд киноны гол үйл явдал нь хамаг амьдралаа гартаа атгасан гэж бодож байсан мэс заслын эмч Нарангэрэл болон түүний гэр бүлийн эргэн тойронд өрнөдөг байна. Киног нийт 211 хоногийн хугацаанд 300-гаад хүний хүч хөдөлмөр, сэтгэл зүрхээр бүтээсэн ажээ. “Амьдрал” олон ангит киноны ангиудыг долоо хоног бүрийн пүрэв гарагт VOO-ээс үзэх боломжтой.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Reels Урлаг

Өнөөдөр өхөөрдөм, хайр татам Т.Энэрэлийн төрсөн өдөр

26/05/2026
Reels Урлаг

Өнөөдөр жүжигчин О.Тэмүүжингийн төрсөн өдөр

21/05/2026
Reels Урлаг

Өнөөдөр Гавьяат жүжигчин, ДБЭТ-ын балетын тэргүүн гоцлооч О.Анужингийн төрсөн өдөр

19/05/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: “Chanel Metiers d’Art 2026” арга хэмжээнээс

27/05/2026

Майли Сайрус Холливуудын “Алдрын гудамж”-нд одтой боллоо

27/05/2026

“Царцаа Намжил” адал явдалт, хүүхдийн жүжгийг тавдугаар сарын 27-ноос толилуулна

27/05/2026

Ким Су Хёныг гүтгэсэн блогчин баривчлагдлаа

27/05/2026

“The Hu” хамтлаг 10 жилийн ойдоо зориулан ирэх наймдугаар сард тоглолт хийнэ

27/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.