Өнөөдөр аргын тооллын 2016 оны Гуравдугаар сарын 10. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны “Галзууруулагч” хэмээгч Гал бич жилийн Хаврын дунд цагаагчин туулай сарын Билгийн тооллын 2. Бархасвадь гараг. Могойг хүлэгч, 1 цагаан мэнгэтэй цагаагчин туулай өдөр. Өдрийн барилдлага:Үл зохилдох. Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй. Өдрийн наран 7 цаг 18 минутад мандан, 18 цаг 46 минутад жаргана.
Ангилал: Үндэсний хөгжим
Анхны ерөнхийлөгч асан П.Очирбат дээлийнхээ энгэрт газрын тос нялсан тэр цагаас хойш уул уурхай манай нийгэм эдийн засгийн хөгжлийн тэргүүлэх салбар мэт хэн бүхэнд ойлгогдож ирлээ. Гэтэл сүүлийн 20 гаруй жил манай төрийн бодлогын эн тэргүүнд үргэлж боловсрол тавигдаж, боловсролыг тэргүүлэх салбар болгон хөгжүүлнэ гэсэн уриа лоозонтой бид явж ирсэн байх юм. Энэ нь эрх баригч намууд сонгогчдын итгэлийг олж авах нэг хэрэг, харин дараа нь юу хийх нь сонгогчдод ер падгүй болсныг илтгэж байгаа хэрэг.
Өнөөдөр буюу манай цагаар 8 цаг 20 минутын үед нар бүрэн хиртлээ. Хиртэлт Индонез улс болон Энэтхэг, Номхон далайн зарим хэсгийг хамарсан 100-150 км өргөн зурваст үзэгдсэн талаар АНУ-ын сансар судлалын агентлаг НАСА мэдээлж байгаа юм. Төв Азийн манай орны хувьд нар хиртэлт ажиглагдаагүй, харин Өмнөд болон Зүүн Азийн зарим бүс нутаг, тухайлбал Хятадын өмнөд хэсэг, Энэтхэг, Өмнөд Солонгос, Япон, мөн Австралийн хойд болон зүүн хэсэгт нарны тал хиртэлтийг ажигласан байна.
Одоогоос хоёр жилийн өмнө таван хүүхэдтэй, таксины жолооч залуугийн бичлэг сошиал ертөнцөөр тарж билээ. Тэр хүний амьдрах гэсэн тэмцэл, гэр бүлээ гэсэн сэтгэлээ илчилсэн эгэл яриа олон хүний сэтгэлийн утсыг хөндөж, “Мундаг аав” гэх алдрын эзэн болгосон. Гэтэл ажилч, хичээнгүй тэр хүн бурхны оронд одсон талаарх таагүй мэдээ өнгөрсөн Баасан гарагт “Фэйсбүүк”-ээр тарж, олон нийт эмгэнэл илэрхийлж эхэлсэн юм.
Өнөөдөр аргын тооллын 2016 оны Гуравдугаар сарын 09. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны “Галзууруулагч” хэмээгч Гал бич жилийн Хаврын тэргүүн Бар сарын Билгийн тооллын битүүн,. Буд гараг. Шувуун хушуут одтой, 2 хар мэнгэтэй цагаан бар өдөр. Өдрийн барилдлага:Үхэх. Шүтэн барилдлага: Сансар. Өдрийн наран 7 цаг 20 минутад мандан, 18 цаг 45 минутад жаргана.
2016 оны гуравдугаар сарын 09-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нийт нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Завхан голын эхээр 23-28 хэм, Их нуурууд болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 14-19 хэм, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 11-16 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3-8 хэм, бусад нутгаар 8-13 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 11-13 хэм хүйтэн байна.
Үзэж байж л мэднэ дээ, жин хасна гэдэг тийм ч амар зорилт биш шүү. Хэрэв амархан байсан бол бид цөөн хэдхэн хүн жингээ хасах гэж, дараа нь тэр хассан жингээ хадгалах гэж ихээхэн хүчин чармайлт тавьж байхыг үзэхгүй байхсан. Өдөр бүр зарцуулдагаасаа бага илчлэгтэй хоол иднэ гэдэг амархан санагдаж болох юм, гэвч идэж буй хоолныхоо болон шатааж зарцуулж буй илчлэгийнхээ хэмжээг нямбай тооцож явахын тулд нэлээд дадлага туршлага хэрэгтэй болно. Илчлэг тооцох энэхүү бэрхшээлтэй асуудалтай тулгарсан хоолны дэглэм сахигч олон хүнтэй уулзсаныхаа дараа тэд өөрсдийнхөө эрүүл мэндэд тусгүй нэлээд хэдэн ноцтой алдаа гаргадаг байсныг сануулах гэсэн юм. Тэр хүмүүс жингээ хасаж чадаагүйн учир шалтгаан нь дараах нийтлэг алдаанууд байжээ.
Хэн нэг иргэний тухай хөрөг нэвтрүүлэг фэйсбүүк хуудсаар цацагдаад чамгүй хугацаа өнгөрч буй. Тэгвэл одоогоос хоёр жилийн өмнө энэхүү нэвтрүүлгийн зочноор таван хүүхэдтэй, таксины жолооч залуу уригдаж оролцсон. Эхнэр хүүхдийнхээ сайн сайхны төлөө, аз жаргалтай амьдрал босгохын төлөө нойр хоолгүй зүтгэн ажиллаж буй талаараа элдэв хачиргүйгээр ярьсан нь олон ч хүний талархлыг хүлээсэн.
Эрт цагт нэгэн бадарчин эзгүй говийг туулж явжээ. Орой болоход айл таарсангүй. “Хээр хонох болох нь” гэж бодож явтал нэлээд хол газар гэр шиг цагаан юм харагдав. Бадарчин ихэд баярлаж айлд очиж хонохоор алхаагаа түргэтгэн явсаар очтол гэр биш өгөршсөн сүүжний яс байж гэнэ. Нэгэнт гэгээ тасарч байсан тул аргагүй тэндээ хонов. Шөнө нойрон дунд нь ганц нүдтэй чөтгөртэй зодолдоод болохоо байхаар нь бадарчин уурлаж “Энэ муу чөтгөр ямар хаашаа юм, хүн зүгээр байлгахгүй” гээд аманд нь атга хөмүүл чихсэн чинь “Яасан гашуун юм” гэж хашгирч байна гэж шөнөжин зүүдлээд хоножээ. Маргааш өглөө нь бадарчин нэлээд хол яваад өчигдөр шөнийн чөтгөртэй ноцолдсон нь санаанд орж, дагаж яваагүй байгаа гэж бодоод,
АНУ-ын генетлогич, профессор Jacques Moritz-ийн судалгааны үндсэн дээр Spotify хөгжим түгээгч үйлчилгээ үзүүлэгч компани энэхүү жагсаалтыг гаргажээ. “Сайн хөгжим жирэмсэн эхчүүдийн айдас, түгшүүр, өвдөлтийг намдаадаг” хэмээн Jacques Moritz ярьжээ.