Ангилал: Үндэсний хөгжим

“Тэнгэрлэг” урамшуулал эхэллээ

Үндэсний оператор Скайтел компани Гал бичин жилийн сар шинийн бэлгэт сайн өдрийг тохиолдуулан тусгайлан гаргасан бэлгийн картын урамшууллаа хэрэглэгч танд өргөн барьж байна. Эрхэм хэрэглэгч та шинийн нэгнээс наймныг дуустал буюу 2016 оны 2-р сарын 09-с эхлэн 2-р сарын 16 дуустал “Тэнгэрлэг” бэлгийн картаар дансаа цэнэглэх бүрт 100% бонус нэгжээр мялаалгана. Бонус нэгжээрээ та 7 хоногийн турш сүлжээндээ ярьж, мессэж бичихээс гадна задгайгаагаар дата ашиглах эрхтэй.

Монголын Маркетинг Менежментийн Хүрээлэн жил бүр уламжлал ёсоор зохион байгуулдаг, сар шинийн үзэсгэлэн худалдаагаа Дүнжингарав худалдааны төвд эхлүүллээ. Цагаан сар-Нүнжигтэй экспо нэртэй тус худалдаа Дүнжингарав төвийн хойд жигүүрт өрнөж байна. Экспо бүтэн сарын турш үргэлжлэхээрээ онцлогтой аж. Дүнжингарав худалдааны төв нь уужуу машины зогсоолтой, худалдагч, худалдан авагчдын тав тухыг хангасан дулаан, тохилог орчин зэргээрээ хэрэглэгчдийн талархлыг аль хэдийнэ хүлээсэн билээ.

1. Нярай хүүхэдтэй айлд шөнө орой гадны хүн орохыг цээрлэдэг. Учир нь хүүхэд хөлсөж цочно, өвчин тусч халуурах гэм байдаг.

2. Нялх хүүхдийг шөнө орой айлаар оруулах, гадаа авч явахыг цээрлэнэ. Зайлшгүй шаардлага гарвал “Бор халзан туулай” болгож хамрыг нь дагуулж хөө түрхдэг нь хүүхдийн зүсийг хувирган өөрчилж чөтгөрөөс буруулж байгаа хэрэг юм. Монголчууд эрт дээр үеэс хүүхдийнхээ магнайд хөө түрхэж харанхуй шөнө авч явбал ямарваа нэгэн зовлон тохиолддоггүй гэж үздэг. Түүнийг” Бор халзан туулай” гэх нь ч бий. Энэ талаар нэгэн домог байдаг юм байна.

Поп опера чиглэлээр уран бүтээлээ туурвидаг “Увертюра” хамтлагийнхан шинэ уран бүтээлийн ажилдаа ханцуй шамлан оржээ. Тэдний мөрөөдлийн нэг болох “Надад үлдсэн найз” мюзиклээ энэ сарын 22, 23, 24-ны өдөр УДЭТ-т тавихаар бэлтгэл ажилдаа оржээ. Эд бэлтгэлийн үеэр очин хамтлагийн ахлагч Г.Пүрэвдагватай ярилцсанаа хүргэж байна.

Өнөөдөр аргын тооллын 2016 оны нэгдүгээр сарын 11. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн Өвлийн адаг шар үхэр сарын шинийн 02. Сумьяа гараг. Элдэв тэнгэртэн одтой, Зургаан цагаан мэнгэтэй, хар луу өдөр. Өдрийн барилдлага: Идэр.Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй. Өдрийн наран 8 цаг 36 минутад мандан, 17 цаг 13 минутад жаргана.

Малчид, тээвэрчид, ард иргэдэд зориулсан мэдээ :
Өнөөдөр баруун зүгийн нутгийн өмнөд хэсгээр цас орж, явган шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэн байна

Хоол хийх гэдгийг урлагийн хэмжээнд харуулж чадаж байгаа тогооч нар өнөөдөр дэлхийн хэмжээнд урлаг соёлын оддоос ч илүү алдаршиж, тэдний ур чадварын төлөө төлж байгаа мөнгөний хэмжээ ч нэмэгдсээр. Алдартай тогооч нар дэлхийн өнцөг булан бүрт сүлжээ ресторануудаа байгуулж, телевизийн шоу нэвтрүүлэг хийж, ном гаргаж байна. www.therichest.com сайт саяхан дэлхийн хамгийн чинээлэг тогооч нарыг нэрлэжээ.

Авшиг (санъяас) бол жинхэнэ егүүтгэл. Амиа егүүтгэхийг би гэм нүгэл гэсэн үүднээс биш, зүгээр л дэмий үйлдэл болохоор нь буруушаадаг. Егүүтгэхийг үнэхээр хүсч байгаа бол санъяасин болбол зохино. Тэгснээр чи биеийн биш, сэтгэлийн төвшинд егүүтгэлийг үйлдэж, хорвоогоос гэтлэх замд орно. Тийм учир Будда түүнийг урсгалд орогч – сротапанна гэж хэлдэг. Хад цохион дээрээс далай руу үсрээд чи биеийн л үхлийг амсана. Харин Будда руу үсэрснээр сүнслэг үхлийг үзнэ. Багш дотор үхэх нь авшигийн утга. Энэ харанхуй там, будангуй зовлонд эргэж хэзээ ч хутгалдахгүй. Гэрэл гэгээ, баяр баясгалангийн эх булаг өөд улам дээш, улам цааш халин одно…