Ангилал: Үндэсний хөгжим

Өнөөдөр аргын тооллын 2016 оны нэгдүгээр сарын 13. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн Өвлийн адаг шар үхэр сарын шинийн 04. Буд гараг. Чөдөр одтой, Дөрвөн ногоон мэнгэтэй, хөх морь өдөр. Өдрийн барилдлага: Идэр. Шүтэн барилдлага:Нэр өнгө. Өдрийн наран 8 цаг 34 минутад мандан, 17 цаг 16 минутад жаргана.

15-16-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурах төлөвтэй байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 34-36 градус, бусад хэсгээр 27-29 градус, өдөртөө 17-19 градус хүйтэн байна.

Цаг агаарын байдал хүндэрч байгаатай холбоотойгоор аймгийн Онцгой байдлын газраас Монгол Улсын гамшгаас хамгаалах хуулийн дагуу аймгийн Засаг даргын захирамжийн хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд Гамшгаас хамгаалах тусгай зориулалтын мэргэжлийн ангиудад бэлэн байдлын үзлэгийг энэ сарын 11-21-ны хооронд зохион явуулахаар бэлтгэл ажил хангаад байна гэсэн мэдээллийг аймгийн ОБГ-ын дарга Г.Батбаяр өглөө.

Эрүүл мэндийг дэмжин ажилладаг Aqua fitness төв шинэ оны хамгийн анхны урамшууллаа зарлаж бүх сургалтынхаа төлбөрийг 50.000 төгрөгөөр хямдруулж BIG SALE зарлалаа. Айлчлан ирсэн 2016 ондоо амжилт бүтээл, эрч хүчээр дүүрэн байхыг хүсвэл та эрүүл мэнд, гоо сайхандаа шинэ өөрчлөлт хийн өөртөө илүү итгэлтэй алхах боломж олгож байна. Илүү дэлгэрэнгүйг 99099789 дугаараас лавлана уу.

Өнөөдөр аргын тооллын 2016 оны нэгдүгээр сарын 12. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн Өвлийн адаг шар үхэр сарын шинийн 03. Ангараг гараг. Элдэв тэнгэртэн одтой, Таван шар мэнгэтэй, харагчин могой өдөр. Өдрийн барилдлага: Үхэх.Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй. Өдрийн наран 8 цаг 36 минутад мандан, 17 цаг 13 минутад жаргана.

Нутгийн зүүн хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зүүн зүгийн нутгаар явган шуурга шуурна. Дархадын хотгороор 31-36 градус, Идэр, Тэс, Отгон голын хөндийгөөр 26-31 градус, Увс нуурын хотгор болон Хүрэн бэлчир, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын сав газар, Дарьгангын тал нутгаар 20-25 градус, Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 9-14 градус, бусад нутгаар 15-20 градус хүйтэн байна.

Монголчууд бид жилийн дөрвөн улиралдаа хоол хүнсээ тохируулан зооглодог билээ. Бидний хоол хүнсний ихэнхи хувийг мах эзэлдэг гэдгийг хэн хүнгүй мэднэ. Тэгвэл зөв зохистойгоор эрүүл мэнддээ ашигтайгаар махан хоолоо олон янзаар хийж сурахад нэн чухал ном уншигчдын гар дээр очиход бэлэн болсонг дуулгахад таатай байна.

“Монсудар” хэвлэлийн газрын хүүхдийн номын “Жангар” редакц нь хүүхдийн номын чиглэлээр дагнан ажиллаж, хүүхдийг хөгжүүлэх, сонирхлыг нь татах, нас сэтгэхүйд тохирсон олон олон номуудыг эрхлэн гаргаж байна.