Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Тоглолтын мэдээ»Монгол хүүхдүүддээ зориулсан “NUTCRACKER”
Тоглолтын мэдээ

Монгол хүүхдүүддээ зориулсан “NUTCRACKER”

Урлаг Урлаг24/12/2024Шинэчлэгдсэн:24/12/2024Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Nutcracker” буюу “Цөмөгч цэрэг ба хулганы хаан” сонгодог хөгжмийн үлгэр медиа арт төрлийн үзвэр болгон хүргэх гэж байна.

Дэлхийн шилдэг хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн “Цөмөгч цэрэг ба хулганы хаан” сонгодог хөгжмийн үлгэрээс сэдэвлэсэн тайз, дэлгэц хосолсон орчин үеийн технологийн шийдэл бүхий медиа арт төрлийн үзвэрийг арванхоёрдугаар сарын 25-нд буюу Зул сарын баярын өдрийг тохиолдуулан Улсын Драмын эрдмийн театрын тайзнаа тавих гэж байна. Тус үзвэрийг зохион байгуулж буй “Улаанбаатар” оркестр нь “Цөмөгч цэрэг ба хулганы хаан” сонгодог хөгжмийн үлгэр дээр суурилан дүрүүдийг шинэчлэн бүтээж, 40 гаруй хөдөлгөөнт зургуудыг нэг бүрчлэн дижиталаар зурсан бөгөөд медиа урлаг болон тайзны урлагийг хослуулсан шинэлэг хэв маягийн уран бүтээлийг үзэгчдэд хүргэхийг зорьжээ.

“Цөмөгч цэрэг ба хулганы хаан” медиа арт тайз, дэлгэцийг хослуулсан сонгодог хөгжмийн үлгэрийн үзвэрээр үзэгч хүүхдүүдтэй уулзах тус зохиолын дүрүүдийг уран бүтээлчид өөрсдийн төсөөллийн дагуу шинээр зурж бүтээснийг эл үзвэрээр харж болно.

Монголд анх удаа толилуулж буй хамгийн шинэлэг, орчин үеийн, хүүхэд багачуудын хүсэл, сонирхолд гайхалтай нийцэх энэхүү үзвэрт хүрэлцэн ирсэн зочид медиа арт үлгэрийг дэлгэцнээс үзэнгээ тайзан дээрх бодит өгүүлэгчийн уран хүүрнэлийг сонгодог хөгжмийн аялгуутай хослуулан сонсож, хүүхэд насны шинэ жилийн дахин давтагдашгүй дурсамж бүтээн, “Цөмөгч цэрэг”-тэй хамт гайхалтай аялалд гарах юм.

Медиа арт үзвэр нь насны ангиллын хувьд 5-аас дээш насны хэн бүхэнд зориулагдсан бөгөөд насанд хүрэгчид ч үзэх боломжтой.

Тоглолт Улсын драмын эрдмийн театрт зөвхөн арванхоёрдугаар сарын 25-ны өдөр 16:00 болон 19:00 цагаас ганцхан өдөр товлогдсон тул тасалбараа эртхэн захиалаарай. 

Тасалбарыг portal.mn мөн shoppy.mn сайтаас худалдан авах боломжтой.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Тоглолтын мэдээ Урлаг

Монгол-Японы хамтарсан соёлын фестиваль энэ сарын 13-нд болно

12/09/2025
Тоглолтын мэдээ Урлаг

Хамгийн том задгай талбайн фестиваль “Ulaanbaatar music festival 2025” есдүгээр сарын 20-нд болно

08/09/2025
Тоглолтын мэдээ Урлаг

“Ulaanbaatar music festival 2025” есдүгээр сарын 20-нд болно

31/08/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Намрын хамгийн сүүлийн дулаахан өдөр болох Улаанбаатар хотын хөгжмийн фестиваль бүтэн өдрийн турш үргэлжилнэ

18/09/2025

“Labubu” хүүхэлдэйг үйлдвэрлэгч “Pop Mart” компанийн хувьцаа унажээ

16/09/2025

2060 он гэхэд хүн төрхт роботын тоо гурван тэрбумд хүрнэ

16/09/2025

“Coachella 2026” наадмын голлох уран бүтээлчдийг зарлалаа

16/09/2025

Эх дагины эдэлж хэрэглэж байсан хосгүй үнэт үзмэрүүдийг дэлгэжээ

16/09/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.