Ангилал: Үндэсний хөгжим

Өнөөдөр аргын тооллын 2015 оны арванхоёрдугаар сарын 05. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн Өвлийн тэргүүн сарын улаагчин гахай сар 25. Санчир гараг. Тугчин одтой, 7 улаан мэнгэтэй хөхөгчин туулай өдөр.

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч сулавтар байхыг Ус цаг уурын орчны хүрээлэнгийн мэдээлэл дурджээ. Зарим аймагт цаг агаар байдал, өвөлжилтийн байдал хүндэрч эхэлсэн байна. Тодруулбал, нийт нутаг дэвсгэрийн 80 гаруй хувьд нь цасан бүрхүүл тогтжээ. Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Булган, Завхан, Төв, Увс, Хөвсгөл, Сүхбаатар аймагт 13-22 см зузаан цас орж, өвөлжилт хүндэрч эхэлсэн байна. Мөн Дархан-Уул, Дорноговь, Сэлэнгэ, Хэнтий аймгуудын зарим сум цаашид нөхцөл байдал хүндрэх төлөвтэй байгааг Онцгой байдлын ерөнхий газрын гамшгаас урьдчилан сэргийлэх газраас мэдээллээ.

“Нэг монгол-нэг нүүдэл” шилдэг шатарчдын багийн тэмцээн маргааш Тусгаар тогтнолын ордонд өглөө 10 цагт эхэлнэ. Шатарчдын багаар сэтгэн бодох, нэг зорилгын төлөө нэгдэх ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор шинэлэг сонирхолтой хувилбараар нэг шатар дээр багаараа гүйж тоглох “НЭГ МОНГОЛ-НЭГ НҮҮДЭЛ” тэмцээнийг Монголын шатрын холбооны хүндэт Ерөнхийлөгч Г.Занданшатар анх санаачилжээ. Энэ жилийн тэмцээний ерөнхий ивээн тэтгэгчээр “Нэг Монгол” Төрийн бус байгууллага, eрөнхий зохион байгуулагчаар “Цэцэн нүүдэл”, “Мон-чесс”, “Дагшаахүү” шатрын клубууд мөн нийслэлийн шатрын холбоо ажиллаж байна.

Цогт тайжийн дүрээр бидний зүрх сэтгэлд үлдсэн Цагааны Цэгмид хэмээх энгүй нэгэн эрхэмийг мэдэхгүй хүн ховор байх. Цогт хунтайж гэхээр л өөрийн эрхгүй Цагааны Цэгмид гуайн дүр төрх илхэн бууна. Ийм л гайхалтайгаар дүрээ бүтээн үзэгчдийн сэтгэл зүрхэнд одоо ч оршин байсаар байгаа аугаа жүжигчин.

Краковын нэгэн санваартан өнгөрөгч наяад оны дундуур монголоор аялжээ. Дашрамд дурьдахад энэ хотынхон монголчуудыг сайн мэддэг юм. Хотын төвд байдаг эх дагинын сүмийн гонхноос цаг тутам бүрээдэн дохиолдог заншилтай. Найман зууны тэртээ монгол цэргүүд үерийн ус мэт нөмрөн ирэхэд хотын харуул энэ гонхноос түгшүүрийн дохио өгсөн байна. Сүвээдэй жанжны мэргэн харваачдын нэг, тэртээ өндөрт байгаа гонхноос түгшүүр зарлаж эхэлсэн бүрээчийн хоолойг тас харвачихсан гэдэг.

Өнөөдөр аргын тооллын 2015 оны арванхоёрдугаар сарын 04. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн Өвлийн тэргүүн сарын улаагчин гахай сар 24. Сугар гараг. Харцага одтой, 8 цагаан мэнгэтэй хөх бар өдөр.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 25-30 градус, өдөртөө 8-13 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна.

Монголын урлагт шинэлэг өнгө төрхийг тодорхойлон гарч ирсэн охидын хамтлаг бол “Киви”. Хамтлагийн бүсгүйчүүдийн чадварлаг дуулалт, содон төрх “Киви” гэх энэ гайхалтай хамтлагийг монголын урлагт тодотгож хүн бүрийн хайртай хамтлаг болоход ихээхэн нөлөөлсөн биз ээ. Сүүлийн үед хамтлагийн бүсгүйчүүд тус тусын уран бүтээлдээ идэвхийлэн орж сонсогчиддоо шинэ соргог уран бүтээлүүдээр бэлэг барьсаар байгаа. Тэгвэл өнөөдөр хамтлагийн ахлагч эрч хүчтэй дуучин бүсгүй Ука 11/06 цомгийн нээлтээ хийсэн юм. Энэ үеэр түүнтэй ярилцснаа хүргье.