Ангилал: Үндэсний хөгжим

Өнөөдөр аргын тооллын 2015 оны аравдугаар сарын 15. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн Намрын адаг улаан нохой сарын шинийн 3. Бархасвадь гараг. Хонгорцог одтой, 4 ногоон мэнгэтэй, хөх хулгана өдөр. Өдрийн барилдлага Хүчин төгсөх. Шүтэн барилдлага Өтлөх үхэхүй. Өдрийн наран 7 цаг 35 минутад мандан, 19 цаг 17 минутад жаргана.

Баруун зүгийн нутгаар үүлэрхэг, бусад нутгаар үүлшинэ. Баруун зүгийн нутгийн зарим газар, төвийн нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун зүгийн нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, зарим газраар секундэд түр зуур 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 6-11 градус, Говийн бүс нутаг, Дорнод Монголын тал нутгаар 18-23 градус, бусад нутгаар 13-18 градус дулаан байна.

Зөн билэгтэн Мерилин Керро хүмүүсийн янз бүрийн асуултанд хариулдаг. Унтаж байгаа хүний зургийг авах нь тухайн хүндээ хор хөнөөлтэй тухай өгүүлжээ. Яагаад унтаж байгаа хүмүүсийн зургийг авч болдоггүй тухай нилээд ноцтой учир шалтгаан байдаг гэж Мерилин Керро:
Хүн унтаж байх үедээ их эмзэг мэдрэмтгий болсон байдаг.Шөнө хүний сүнс биеэсээ салж, хүн их сул дорой ямар ч хамгаалалтгүй болдог. Иймд зураг дээр сүнсгүй унтаж буй хүний дүр төрх л үлдэнэ. Зураг хүний амьдралд нөлөөлж чадах онцгой энергитэй гэдгийг тэрээр батлаад хэрвээ унтаж байгаа хүний зураг тухайн хүнд сайн санаагүй хэн нэгний нүдэнд эсвэл хар шидтэнгүүдийн гарт орвол зураг дээрх хөөрхий түүний эрүүл мэнд, амь нас, хувийн амьдрал, ажил алба, албан тушаалд ноцтой хор хөнөөл учруулж мэднэ. Зураг дээр сүнс нь байхгүй байгаа нь тухайн хүн хамгаалалтгүй байгаагийн шинж. Хэрвээ ийм зургаа удаан хугацаанд хадгалах тохиолдолд өөртөө элдэв таагүй асуудлыг дуудна. Иймд Мерилин Керро унтаж байгаа хүний зургийг авахгүй байхыг сануулж байна. Хэрвээ танд ийм зураг байдаг бол тун яаралтай үгүй хийж устгах хэрэгтэй.

Наран Групп нийгмийн хариуцлагийнхаа хүрээнд олон төслүүдэд ивээн тэтгэгчээр ажилласаар ирсэн байдаг. Харин энэ онд группынхээ 25 жилийн ойн хүрээнд SBN телевизээс хэрэгжүүлсэн үндэсний ялагч тодруулах “Little miss world” төсөлд ерөнхий ивээн тэтгэчээр ажилласан байна. Уг төсөл үндэсний гурван ялагчийг нас насны ангилалд шалгаруулан Турк улсын Анталия хотод 9-р сарын 27ноос 10-р сарын 03ны хооронд зохион байгуулагдах “Little miss world 2015” ОУ-н тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох эрхээр шагнажээ. Харин тэмцээний ялагч охид бахдам амжилтыг гаргаж бага насны ангилалд оролцсон М.Гэрэлтэх эрдэнийн чулуун титмийн эзэн болсон бол, дунд насны ангилалд Б.Одмаа дэд мисс, шилдэг бүжигчин гүнж гэсэн гурван шагналыг эх орондоо авчирсан юм.

Хөөрхөн охинтой болсон танд баяр хүргэе! Нэрийг нь бодож олсон уу? Л.Тамир гэх залуу “Монголын нууц товчоо”-нд гардаг бүх нэрсийг бүлэг бүлгээр нь жагсаан бичжээ. Тэрээр Монголчууд хүүхдэдээ Төвд нэр голчлон сонгож өгч байхаар Монгол нэрсээ сэргээн санаж өгч байхыг уриалжээ.“Монголын нууц товчоо”-нд гардаг эр, эм, хаан, хатан зарц боолгүй бүх нэрнүүдийг жагсаан бичсэн байна.Сайхан санаа!

Өнөөдөр аргын тооллын 2015 оны аравдугаар сарын 14. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн Намрын адаг улаан нохой сарын шинийн 2. Буд гараг. Салхины эх одтой, 5 шар мэнгэтэй, харагчин гахай өдөр. Өдрийн барилдлага Үл зохилдох. Шүтэн барилдлага Төрөхүй. Өдрийн наран 7 цаг 33 минутад мандан, 19 цаг 19 минутад жаргана.

Өнөө маргаашдаа ихэнх нутгаар өдөртөө дулаахан байх боловч, 15-17-нд газар тариалангийн бүс нутгаар салхи ширүүсч хүйтэрнэ.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 1-3 градус, өдөртөө 15-17 градус дулаан байна.

Монголын Үндэсний Маркетингийн Холбоо (МҮМХ)-ноос жил бүрийн аравдугаар сарын 20-ныг “Маркетеруудын өдөр” болгон зарласантай холбоотойгоор энэхүү өдрийг орон даяар ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай.

Өнөөдөр аргын тооллын 2015 оны аравдугаар сарын 13. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн Намрын адаг улаан нохой сарын шинийн 1. Ангараг гараг. Тэргүүн дагуул одтой, 6 цагаан мэнгэтэй, хар нохой өдөр. Өдрийн барилдлага Хүчин төгсөх.Шүтэн барилдлага Сансар. Өдрийн наран 7 цаг 31 минутад мандан, 19 цаг 21 минутад жаргана.