Ангилал: Үндэсний хөгжим

Ихэнх нутгаар бороо, уулархаг нутгаар хур тунадас орж, газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч болзошгүйг анхааруулж байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи өдөртөө зүүн өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө 12-14 градус, өдөртөө 20-22 градус дулаан байна.

Ганга өвс архи уух дурыг бууруулдаг
Ганга өвс архи уух дур дарж, архины хордлого тайлж, шартах хам шинжийг үгүй болгодгийг Монголын эрдэмтэд судалгаагаар нотолсон аж. Тэд судалгаандаа 70 гаруй хүнийг хамруулж, ганга өвсний ханд уулгасан байна. Судалгаанд оролцогсод архинд донтох өвчний I, II, III үед орсон, шартах хам шинжийн өвчтэй, архины солиоролтой өвчтнүүд байжээ. Анагаахын шинжлэх ухааны доктор (Sc), профессор, академич Л.Эрдэнэбаяр дээрх судалгааг удирдаж явуулсан төдийгүй эмчилгээний үр дүн нотлогдсон учир 2000 оноос архинд донтолтыг гангаар эмчлэх патент авсан байдаг. Архины эсрэг янз бүрийн эм хэрэглэж, түүнээсээ харшил авсан хүмүүс цөөнгүй байдаг бол ганга өвс хэрэглэхэд ямар ч асуудал байхгүй бөгөөд эмчлүүлэгчид ч ганга өвсний ханд уухдаа дуртай байдаг гэнэ.

Өнөөдөр аргын тооллын 2015 оны Есдүгээр сарын 4. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн Намрын тэргүүн хөх бич сарын шинийн 21. Сугар гараг. Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, 9 улаан мэнгэтэй, харагчин хонь өдөр. Өдрийн барилдлага Түлэх. Шүтэн барилдлага Тийн мэдэхүй. Өдрийн наран 6 цаг 22 минутад мандан, 19 цаг 32 минутад жаргана.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр бороо орно. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 12-17 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 14-19 градус, өдөртөө 21-26 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 15-20 градус дулаан байна.

2015 оны Монголын хамгийн бакь залууг хамтдаа тодруулцгаая. Тодруулбал, Энэ сарын 05 -ны 14:00 цагаас Монгол Бөхийн Өргөөнд Бодибилдинг Фитнессийн Улсын Аварга Шалгаруулах Тэмцээн болно.

Монгол залуус хэрхэн биеэ хөгжүүлснийг залуус та бүхэн харж, үлгэр дуурайлал авч мөн үзэл бодол нэгтэй нөхөдтэйгээ танилцан нэгэн өдрийг спортлог өнгөрөөхийг урьж байна.

Та хүүхэд байхдаа инженер болно, дуучин болно гэж мөрөөддөг байсан байх. Яагаад одоо хүртэл мөрөөдөлдөө хүрээгүй байна вэ? Та амьдралаа алдаж байгаагаа мэдэх үү? Та амьдрах биш зүгээр л амьд байгаагийн 7 шинж: