Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үзэсгэлэн»“Бурхан Халдун” сэдэвт мэргэжлийн уран бүтээлчдийн үзэсгэлэн дэлгэлээ
Үзэсгэлэн

“Бурхан Халдун” сэдэвт мэргэжлийн уран бүтээлчдийн үзэсгэлэн дэлгэлээ

Урлаг Урлаг01/11/2024Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Их эзэн Чингис хааны мэндэлсний ой-Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан “Монголын дүрслэх урлагт: Бурхан Халдун” сэдэвт мэргэжлийн уран бүтээлчдийн үзэсгэлэн, арга хэмжээг өнөөдрөөс энэ сарын 10-ныг хүртэл Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд зохион дэлгэнэ.

Тус үзэсгэлэнд нийт 30 уран бүтээлчийн уран зураг, зураасан зураг, уран дархан, уран бичлэг зэрэг дүрслэх урлагийн төрлүүдээр өөр өөр уран сэтгэмж, дүр дүрслэл, өнгө аясаар бүтээсэн бүтээлүүдийг дэлгэхээс гадна “Бурхан Халдун” хайрхантай холбоотой бүхий л мэдээ, мэдээллийг хүргэх юм байна.

Онцлох зураачдаас дурдвал, Монгол Улсын Ардын зураач Г.Дунбүрээ, Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Гунгаа, Монголын урчуудын эвлэлийн нэрэмжит шагналт С.Бадрал, С.Төгс-Оюун, З.Доржжанцан, Р.Ганхуяг, Х.Пүрэвжав, Х.Цэнгүнжав нар болон шилдэг залуу уран бүтээлчид оролцож байна.

Сонирхуулахад, Боржигоны өвөг Боданчар Мунхагийн үеэс тахиж, Чингис хааны үед Хамаг Монгол хийгээд Монголын их эзэнт гүрний сүлд уул хэмээн өргөмжлөн, түүнээс хойш хэдэн зуун жил үе улиран тахин шүтэж ирсэн Бурхан Халдун уулыг ЮНЕСКО-гийн дэлхийн өв хэмээн бүртгэсэн байдаг. 1818 оноос албан ёсоор тахиж байсан Бурхан Халдун уулын дархан цаазат байдлыг 1992 онд Улсын бага хурал болон Засгийн газрын тогтоолоор дахин баталгаажуулж, Хан Хэнтийн дархан цаазат газрыг байгуулжээ. 1995 онд Ерөнхийлөгч П.Очирбат, 2004 онд Ерөнхийлөгч Н.Багабанди, 2009 онд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нар тус тус зарлиг гарган, Бурхан Халдун уулыг “Төрийн тахилгат уул” хэмээн нэрлэж, уулын тэнгэрийг тайх төрийн ёслолыг 4 жилд нэг удаа үйлдэж байхаар тогтсоноос хойш 1998, 2002, 2006, 2010, 2015 онд тахилга үйлдсэн байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үзэсгэлэн Урлаг

“Global Silhouette” олон улсын үзэсгэлэн “Хаан” галерейд нээлтээ хийлээ

24/07/2026
Үзэсгэлэн Урлаг

“Найртай сайхан” үзэсгэлэн үргэлжилж байна

24/07/2026
Үзэсгэлэн Урлаг

“Сэтгэлийн өнгө-2” үзэсгэлэн дэлгэж байна

22/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Дэлхий дээрх хамгийн үнэтэй, цорын ганц бугуйн цаг 55 сая ам.долларын үнэтэй

25/07/2026

“Pentagon” хамтлаг 10 жилийн ойгоо тохиолдуулан эргэн нэгдэж, шинэ уран бүтээлээ танилцуулна

25/07/2026

Өнөөдөр “Аримун”-ы авьяаслаг, адтай А.Ганчимэгийн төрсөн өдөр

25/07/2026

“Disney”-ээс “Гүнж, мэлхий хоёр”-ын Тиана гүнжийн түүхийг уран сайхны кино болгоно

25/07/2026

Олон улсын математикийн 26 дугаар олимпиадыг Монгол Улсад анх удаа зохион байгуулж байна

25/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.