Ангилал: Үндэсний хөгжим

Торго салоны байранд 18:00 цагт Торго салоны “Номадик фэйшин” шоу

Түмэн эх чуулгат 18:00 цагт Түмэн эх чуулгын ардын урлагийн тоглол

ҮДБЭЧуулга 18:00 цагт үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын ардын урлагийн тоглолт, ардын язгуур урлагын тоглолт

Тэнгис кино театрт “Фантастик фор” адал явдалт, уран зөгнөлт кино

Өнөөдөр аргын тооллын 2015 оны Наймдугаар сарын 18. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн Намрын тэргүүн хөх бич сарын шинийн 4. Ангараг гараг. Тугчин одтой, 8 цагаан мэнгэтэй улаан бар өдөр. Өдрийн барилдлага Хүчин төгсөх. Шүтэн барилдлага Төрөхүй. Өдрийн наран 5 цаг 00 минутад мандан, 20 цаг 00 минутад жаргана.

Баруун зүгийн нутгаар солигдмол үүлтэй. Бусад нутгаар үүлэрхэг. Төвийн аймгийн ихэнх, говь болон зүүн зүгийн нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн зүгийн нутгаар зүүн өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь талын нутгаар секундэд түр зуур 18-20 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч төвийн нутаг, говь болон зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр 13-18 градус, Алтайн өвөр говиор 22-27 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан байна.

Монгол Улс дахь Японы Элчин Сайдын Яам, Соёл Урлагийн Их Сургууль хамтран 6 дахь жилдээ Япон улсад зохиогдох Азийн олон улсын хүүхдийн кино наадмын үндэсний шалгаруулалтыг зарлаж байна.

“Зорилготой залуу гэр бүл” нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллагын санаачилсан “Аз жаргалын эрэлд” бодит төсөл нэвтрүүлгийн уран сайхны зөвлөх Аси буюу Р.Алтансүхтэй нэвтрүүлгийн талаар цөөн хором ярилцлаа.

Оршихуй одохуйн дунд орчлон багтдаг. Хүмүүн биднээс алсран одож, тэнгэрийн орноо заларсан өвөг дээдэс, эцэг эх, хань ижил, үр хүүхэд, төрөл төрөгсөд, анд нөхөд, ойр дотныхоо хүмүүсийг эргэн дурсах дэлхийн өдрийг Буяны зан үйлийн холбооноос санаачлан зохион байгуулж, Монголд анх удаа тэмдэглэх гэж байна. Дэлхий дахинаа жил бүрийн 8 дугаар сарын 23-ны өдрийг Бурхан бологсдоо дурсах олон улсын өдөр болгон тэмдэглэсээр иржээ. Энэхүү дурсах өдрийн хүндэтгэлийн арга хэмжээнд Оршуулгын үйл ажиллагаа явуулдаг бүх компаниуд өөрсдийн үйлчилгээ үзүүлсэн гэр бүлийнхэн болон олон нийтийг урьж оролцуулдаг уламжлал дэлхийн улс орнуудад хэдийнээ тогтсон байдаг.

Өнөөдөр аргын тооллын 2015 оны Наймдугаар сарын 17. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн Намрын тэргүүн хөх бич сарын шинийн 3. Сумъяа гараг. Харцага одтой, 9 улаан мэнгэтэй хөхөгчин үхэр өдөр. Өдрийн барилдлага Үл зохилдох. Шүтэн барилдлага Сансар. Өдрийн наран 5 цаг 58 минутад мандан, 20 цаг 02 минутад жаргана.