Ангилал: Үндэсний хөгжим

​1. Нарны шилийг үл ойшоох бас бээлий өмсөхгүй байх Нарны шил, бээлийг үргэлж биедээ авч явж байх хэрэгтэй. Нартай өдөр байнга шил зүү. Яагаад гэвэл нарны хэт ягаан туяа нь арьсыг хамгийн хурдан хөгшрүүлдэг. Гэтэл ихэнх хүмүүс,
▪ Зун биш болохоор
▪ Ердөө 15 минут л гараад ирнэ
▪ Жолоо барьж байгаа гэсэн шалтгаанаар нарнаас хамгаалах шилгүй явах нь элбэг. Нарны хэт ягаан цацрагийн тусахгүй газар гэж үгүй. Машины шил түүнд ямар ч саад биш. Тиймд аль болох том хүрээтэй нарны шил сонго. Учир нь жижиг хүрээтэй шил нь нүдний орчмын эмзэг хэсгийг огтхон ч далдалж чаддаггүй. Бас та SPF нарны хамгаалалттай тосыг сонгож хэрэглээрэй.

Өнөөдөр аргын тооллын 2015 оны Долдугаар сарын 27. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн зуны адаг харагчин хонь сарын шинийн 11. Сумъяа гараг. Эрхтний тэнгэрт одтой, 3 хөх мэнгэтэй хөх луу өдөр. Өдрийн барилдлага Идэр. Шүтэн барилдлага Төрөн түгэхүй. Өдрийн наран 5 цаг 28 минутад мандан, 20 цаг 32 минутад жаргана.

Нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Төв болон зүүн зүгийн ихэнх нутгаар, говийн нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, зарим газраар секундэд түр зуур 16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 17-22 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 29-34 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна.

Увс аймаг байгуулагдсаны түүхт 90 жилийн ойн баяр наадмын дөрвийн даваа өндөрлөлөө. С.Мөнхбат аварга аймгийн начин Т.Энхбаяраар, улсын арслан П.Бүрэнтөгс аймгийн начин Т.Мөнх-Эрдэнээр, улсын гарьд Б.Гантогтох аймгийн заан Ням-Эрдэнээр, Ө.Бат-Орших харцага аймгийн арслан Сүрэнжаваар, улсын харцага Б.Пүрэвсайхан аймгийн арслан Ганболдоор, улсын харцага А.Бямбажав аймгийн арслан На.Ганзоригоор тус тус дөрөв давлаа.

Увс аймаг байгуулагдсаны түүхт 90 жилийн ой, Баруун бүсийн хурдан морины “Увс хурд-2015” баяр наадмын хурдан азарганы уралдаан өнөөдөр боллоо. Гараанаас 174 азарга тоосоо өргөхөд Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул Галбаатарын хар азарга түрүүлж Пургон машинаар байлав. Увс аймгийн Түргэн сумын харьяат Анхбаярын хүрэн аман хүзүүдэж найман сая төгрөг хүртлээ.