Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Сонгодог уран зохиол»Хур дагуулсан “түмэн бумба”-ны баяр /фото/
Сонгодог уран зохиол

Хур дагуулсан “түмэн бумба”-ны баяр /фото/

Урлаг Урлаг25/07/2015Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
11212462_787954431321115_1426618964_n-600x4481492701952015-07-25-14-25[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

11212462_787954431321115_1426618964_nНалайх хотын Сайн Номуун хийдээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Бумбаны тахилга” арга хэмжээ Налайх хотод өчигдөр эхэлж өнөөдөр 2 дахь өдөртөө үргэлжлэн явагдаж байна.

Гурван өдөр үргэлжлэн явагдах уг тахилганд Налайх хотын “Сайн Номун” хийдийн лам нараас гадна Энэтхэг улсын Гоман дацангийн Ринбүчи Күндэлин тэргүүтэй гивш маарамба, лам нар сүсэгтэн олондоо зориулан түмэн бумбаны тахилга хурж байна.

11774756_787953057987919_1125158139_nОрон гэрт буян хишиг өнө удаан тогтож, гарзын үүд хаагдаж, өвчин зовлонгүй, нас буян хийморь лундаа шашин төрийн үйлс дээш дээш дэлгэрч, Тэнгэр, лус хүмүүний идээ ундаа, эд, эдлэл төгс арвижан, энэ хойтын жаргал бүтэх тустай хэмээгддэг энэхүү бумбын тахилгад хөх тэнгэр хураа хайрлаж, сүсэгтэн олон түмэн бумбаа аравнайлуулж байна.

“Түмэн бумба”-ны тахилгын үйл ажиллагааг морин хуурын эгшиг аялгуугаар нээж МУГЖ Д.Эрдэнэцэцэг Үлэмжийн чанар дуугаар залгууллаа.

11791598_787954331321125_1625807447_n11798225_787954151321143_1434862594_nБумбаны тахилгын арга хэмжээг сэргээн жил бүр уламжлал болгон зохион байгуулж байгаа Налайх хотын Сайн номуун хийдийн хамба лам С.Нэргүй, уг үйл ажиллагаанд заллагдан оролцож байгаа Энэтхэгийн Гоман Дацангийн Ринбүчи Күндэлин нар үг хэллээ.

11721253_787953927987832_1157340776_n11774400_787954051321153_17506212_nҮүний  дараагаар бумба тахиулахаар хүрэлцэн ирсэн сүсэгтэн олондоо зориулж Сайн номуун хийдийн лам нар цамын бүжиг хийсний дараагаар албан ёсоор Гонгор, Намсрай, Замбала, Дарь эх, Лус, Эдийн бумбаны тахилга хурлаа.

11802193_787953981321160_692141978_n11802123_787953864654505_1065877027_n11802084_787953484654543_1568331152_n11802078_787954237987801_1110992844_n11801941_787953287987896_1613251281_n11798493_787953134654578_1489682057_n11793359_787954414654450_643386658_n11793276_787953007987924_1301508273_n11793165_787953217987903_872401190_n11791859_787953121321246_2056896486_n11791723_787953164654575_2060042389_n11791681_787954084654483_65089058_n11791656_787953271321231_1748556525_n11791598_787954331321125_1625807447_n11787463_787953567987868_33234053_n11787453_787954407987784_189640064_n11787487_787954031321155_897198637_n11780581_787953834654508_1109071533_n11780560_787953367987888_1758922706_n11780481_787954447987780_1863167798_n11780384_787954394654452_560156500_n11777980_787953081321250_929005787_n11774532_787953017987923_1662114816_n11774502_787954311321127_1611461365_n11774406_787954337987791_186559917_n11774400_787953964654495_422675262_n11774359_787953997987825_1442299883_n11774250_787953421321216_786144189_n11756619_787953074654584_776641554_n11749827_787953501321208_1920220675_n11749813_787954011321157_1903318597_n11749481_787954441321114_544041738_n11721917_787953817987843_114946486_n11721342_787953234654568_1284137999_n11212481_787953307987894_2084058154_n11212462_787954431321115_1426618964_n“Түмэн бумба”-ны тахилгын хөтөлбөр:

2015.07.25

09.00-11.00 Энэтхэгийн Гоман Дацангийн Ринбүчи Күндэлин, “Ямантак” буюу “Жигжид” бурханы ван, авшиг хүртээх эхний өдрийн сургааль тайлбарлана. Эдгээрийг хүртсэн сүсэгтэн тухайн өдрийн зүүдээ манаж хоноод дараа өдрийн үргэлжлэх уншилганд ван хүртэнэ.
11.00 Завсарлана
12.30 Күндэлин Ринбүчи сүсэгтэн олонд зориулан “Цэван” буюу насны авшиг хүртээх ном айлдаж ван хүртээнэ.
13.40 Гонгорын бумбаны тахилга үргэлжилэн хурна
14.40 Намсрайн бумбаны тахилга үргэлжлэн хурна
15.40 Завсарлана
16.40 Замбала бурханы бумбаны тахилга үргэжлэн хурна
17.40 Дарь эхийн бумбаны тахилга үргэлжлэн хурна
18.40 Лусын бумбаны тахилга үргэлжлэн хурна
19.40 Эдийн бумбаны тахилга үргэлжлэн хурна.
Тухайн өдрийн хурал өндөрлөнө.

2015.07.26

09.00 Бумбаны тахилгыг үргэлжлүүлэн хурна.
11.00 Күндэлин Ринбүчи “Ямантак” бурханы авшиг ван хүртээнэ.
12.30 Завсарлага
13.00 Бумбаны тахилгыг үргэлжлүүлэн хурна.
14.00 Сүсэгтэн олон болон бумбаны эзэдэд зориулж Ламын Чодбйн “Цогчэд” өргөх уншлага.
15.00 Тахигдсан бумбануудыг эздийн гарт өгөх ажиллагаа.
17.00 Сүсэгтэн олонд зориулсан хүндэтгэлийн тоглолт “Улаанбаатар чуулга”
18.00 Сүсэгтэн олонд зориулж бумба хурайлж хишиг даллах уншлага.

Үйл ажиллагаа өндөрлөнө.

Г.Эрдэм

Эх сурвалж: www.undesten.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Сонгодог уран зохиол Урлаг

Монголын сайтын холбоо цахим салбарын шилдгүүдээ тодруулна

08/01/2022
Сонгодог уран зохиол Урлаг

Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ 200-300 төгрөгөөр нэмэгджээ

29/09/2021
Үндэсний хөгжим Урлаг

Арилжааны кино хийхдээ банкнаас зээл авч, орлогоосоо төлнө

19/08/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Жүжигчин Том Круз кино урлагт оруулсан хувь нэмрийнхээ төлөө Оскарын шагнал хүртэнэ

19/06/2025

Дуурийн дуучин Э.Амартүвшин Италийн алдарт дарсны нүүр царай боллоо

19/06/2025

Азийн соёлын “ODASIS” хөтөлбөрийн тоглолт боллоо

19/06/2025

“Boston Dynamics”-ын роботууд “Авьяаслаг Америкчууд”-ын тайзнаа бүжиглэв

19/06/2025

Ж.Вердийн “Макбет” дуурийг ганцхан удаа тоглоно

19/06/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.