Өнөөдөр аргын тооллын 2015 оны Долдугаар сарын 27. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн зуны адаг харагчин хонь сарын шинийн 11. Сумъяа гараг. Эрхтний тэнгэрт одтой, 3 хөх мэнгэтэй хөх луу өдөр. Өдрийн барилдлага Идэр. Шүтэн барилдлага Төрөн түгэхүй. Өдрийн наран 5 цаг 28 минутад мандан, 20 цаг 32 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, лус тахих, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар ухах, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн хэмээжээ.
* * *Өрнийн зурхай * * *
Хонь (3/21-4/19)
Адал явдал, хувь заяа гэнэтийн эргэлт, хууралтыг авчрах өдөр. Бодлогогүй амлалтыг бүү өг. Томилолт болон аяллыг аль болох хойшлуулахыг хичээ. Шинэ ажлыг эхлүүлэхийн тулд хямралыг алгуур давах гэж оролд. Ганцаар эсвэл гэр бүлийн хүрээнд амарч, тухал.
Үхэр (4/20-5/20)
Тааламжтай өдөр. Та мэргэжлийн ажил дээрээ амжилт гаргах, санхүүгийн нөхцөл сайжрах төлөвтэй. Та бодит орлого, зайлшгүй гарах зарлагаа тооцоолбол аж ахуйн хамаг асуудлаа шийдвэрлэж чадна. Үдээс хойш гэр бүлийн орчинд маргаан гарч болзошгүй. Ойр дотныхон болон найзуудын тань туршлага танд маш их туслалцаа болох болно. Өдрийн хоёрдахь хагаст байгалийн сайхнаар аялаж элдэв таагүй бодолд анхаарлаа бүү хандуул. Ингэснээр өөртөө итгэх итгэлийг олж авна.
Хамтатгах (5/21-6/21)
Сэтгэл хангалуун өдөр. Та бухнийг өөрийн болгох гэж оролддог зангаасаа татгалзах хэрэгтэй. Азаар энэ талаар хэн нэгэн танд зөвлөх болно. Хүчээр идэвх гаргахад таатай мөн бие эрхтэн хурц байна. Өнөөдөр ажлын ур чадвар өндөр байж урд байгаагүйгээр олон зүйлд амжилт гаргана. Ихэнх энэ ордныхон хариуцлага гэдгийг мартаж өөрийгөө амраах болно. Спиртлэг зүйлд ихээхэн дурлах учир аль болох хэрэглэхгүй эсвэл бага зэрэг хэрэглэхийг хичээгээрэй.
Мэлхий (6/22-7/22)
Энэ өдөр тэнцвэртэй байдлын, энергийн шинэ эх үүсвэр олж авах, өөртөө гүнзгий автах юм. Сонор сэрэмжтэй байж, ямар ч чухал шийдвэр гаргахгүй ба хүлээх хэрэгтэй. Санхүүгийн байдал ямар нэгэн хэмжээгээр өөрчлөгдөж болно. Ямар тал руу гэдэг нь доошоо эсвэл дээшээ гэдэг нь танаас шалтгаална. Ажлын байдал өнөөдөр тийм ч таатай бус байна. Хов жив ба явуулгаас болгоомжил. Ажлын дараа гэртээ яарах хэрэгтэй ба ганцаар оройн зугаалга хийх шаардлагагүй.
Арслан (7/23-8/22)
Хүнд өдөр. Мэргэжлийн салбарт ажиллагсад өнөөдөр таагүй мэдээ дуулдах бололтой. Хамаатнууд, дотны найз нөхөдтэйгээ харьцахдаа туйлын анхаарал болгоомжтой бай. Сөргөөлдөөн үүсч болзошгүй. Гомдлыг уучилж, сэтгэл санаагаараа амар амгалан байх нь шинэ үйл хэрэгт зориулах эрч хүчийг тань хадгална. Энэ өдөр усан санд очих, биеэ чийрэгжүүлэхэд таатай. Оройг хэрэв хүсч байвал дотны андындаа очиж чин сэтгэлийн яриа өрнүүлж, сэтгэлээ онгойтол ярилцаж өнгөрүүл.
Охин (8/23-9/22)
Үнэ цэнийг үнэлж дүгнэх өдөр. Хайр дурлалын дор энэ бүх асуудлууд явагдах болно. Хуучны ажлуудтайгаа зууралдаж ирээдүйд ашигтай зүйлсийг төлөвлө. Өнөөдөр магадгүй хайртай хүнтэйгээ бага зэргийн маргаан үүсгэнэ. Үүнийг хэрхэн яаж зохицуулах нь таны ухамсараас шалтгаалах тул бодлогогүй алхам хийхээс зайлсхий. Танаас үл шалтгаалан санхүүгийн байдал бага зэрэг муудна.
Жинлүүр (9/23-10/22)
Урьд авсан өрөө төлөх өдөр. Магадгүй хувийн амьдралд тань тулгарах асуудал тань мэргэжилтэй холбоотой байж болох юм. Захирал болон удирдлагатай үл ойлголцолд хүрч, ажилгүй болох эсвэл ажлаа өөрчлөх болно. Танд болж буй үйл явдлыг бодитоор дүгнэх сэтгэлийн тэнхээ хэрэгтэй байна. Одоо өөр дээрээ ямар нэгэн үүрэг хариуцлага авах тийм ч таатай бус байгааг сана. Юу хийж байгаагаа хамт олноороо сайн ярилцаж, алдаа гаргахгүйн тулд нягг нямбай байх тал дээр анхаар.
Хилэнц (10/23-11/21)
Эсрэг өдөр. Гэнэтийн ажлын санал эсвэл бизнесийн эртний андтайгаа тааралдах өдөр. Хэт их яарсан эсвэл өөрийн сонирхлыг илүүд тавьсанаар ажилд тань саад болно. Та түр амсхийж анхаарал болгоомжтой байж хөндлөнгийн ажиглалт хийгээрэй. Зүүд зөнтэй байж магадгүй. Тоглоомын картууд ашиг авчирна.
Нум (11/22-12/21)
Хамтрагчийн хөнгөмсөг үйлдэл хэрүүлийн шалтгаан болно. Хувь хүний хоорондын шөргөлцөөнд оролцох, хэрүүлээс айх хэрэггүй. Бардам зан, өөрийгөө хайрлах байдал нь харилцааг тааламжтай болгоход хүргэнэ. Мэргэжлийн хүрээнд тодорч, өөртөө нэмэлт ачаалал авсны хэрэггүй. Таны үйлдлүүд зохих ёсоор үнэлэгдэхгүй байна.
Матар (12/22-1/19)
Хоёрдмол шинжийг агуулсан, ялангуяа эрчүүдэд илүү их ачааллыг өгөх өдөр. Тэдний амьдралын хүч чадал буурснаас шалтгаалж ажил хэргийн хамтрагчтай харилцах харилцаанд хүндрэл үл ойлголцол үүсэх ажил төрлийн холбогдолтой баримт бичигт эндүүрэл гарч болзошгүй. Харин эсрэгээрээ эмэгтэйчүүд хувь заяаны ивээлдээ итгэж найдахыг од гарагсын зүгээс сануулж байна. Таны дур булаам байдал, амьдралын баяр баясалтай байдал нь шүтэн бишрэгчдийн зүгээс талархлын үнэлэлтийг зохих ёсоор авч чадна.
Хумх (1/20-2/18)
Энэ өдөр онцын зүйл байхгүй. Ямар ч хамтаар үйлдэх ажилд анхаар. Төлөвлөгөөтэй бодит биш зэрэглээт байдал нь санхүүгийн алдагдалд хүргэнэ. Бусдын санаа бодолд бүү тулгуурла. Өөрөө шийдвэр гаргахыг хичээ. Та уртын замд гарах гэж байгаа бол зоригтойгоор замд гар. Долоо хоногийн аялалд таатай. Ойрын улсуудад итгэлтэй хандах нь ая тухтай нөхцөл байдлыг үүсгэнэ. Өөрийн сонгосон хүндээ эелдэг бай. Тэд нарын хайрын ба үнэнчийн баталгааг олж авна. Бизнес ба ажлын дараа хойш нь тавигдсан гэрийн ба хувийн асуудлуудыг шийдэх болох нь.
Загас (2/19-3/20)
Энэ долоо хоногийн эхэнд таны энерги, хүч чадал өсөн нэмэгдэх болно. Хэдийгээр зарим нэг хүндрэл бэрхшээл, саад тулгарах хэдий ч тэдгээр нь таны ажил хэргийн явцад онцгой нөлөө үзүүлэхгүй байх болно. Та бусад хүмүүст өөрийн асуудлаа дэлгэхийг хүсэхгүй байгаа бол алиалагчийн дүр эсгэж бусдын сэтгэл дотор руу нэвтрэх арга байдгийг санаарай. Хань ижилтэй харилцах харилцаа эелдэг зөөлөн, ойр дотно байх бөгөөд бие биендээ ямар их хэрэгтэйгээ ойлгож мэдрэх болно.
www.urlag.mn