Ангилал: Үндэсний хөгжим

Өнөөдөр аргын тооллын 2015 оны Долдугаар сарын 7. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн зуны дунд хар морь сарын 21. Ангараг гараг. Шувуун хушуут, 5 шар мэнгэтэй хөх бич өдөр. Өдрийн барилдлага Арвидах. Шүтэн барилдлага Хуран үйлдэхүй. Өдрийн наран 05 цаг 10 минутад мандан, 20 цаг 50 минутад жаргана.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, шөнөдөө зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч Баян-Өлгийн нутаг, Завхан, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 13-18 градус, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 26-31 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна.

Дэлхийн оюутны универсиад наадмын буудлагын тэмцээн энэ сарын 5-ны өдөр эхлээд хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр тэмцээнд өрсөлдсөн Монголын баг тамирчдаас эрэгтэй тамирчид хүрэл медаль зүүлээ.

Улс орон даяар наадмын уур амьгал орж, аймаг сумууд ойгоо тэмдэглэхээр зэхэж буй энэ цаг үед хэдхэн хоногийн дараа 90-н жилийн ойн тохиож буй Увс аймгийн засаг дарга Д.Цэндсүрэнтэй ярилсанаа эрхэм уншигчиддаа хүргэж байна.

Хэдхэн хоногийн дараа үндэсний их баяр наадам болох гэж байгаатай холбогдуулан Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайд ардын урлагийн тоглолтыг наадамчин олондоо зориулан зохион байгуулахаар бэлтгэж буй, Үндэсний их баяр наадмын урлаг соёлын салбар хорооны гишүүн, Монголын урлагийн залуучуудын холбооны дэд ерөнхийлөгч МУСТА Э.Цэнд-Аюуштай ярилцсанаа хүргэж байна.

Тулгар төрийн 2224, Их Монгол улсын 809 жилийн ой, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний Их баяр наадмын өдрүүдэд худалдаа, үйлчилгээний газруудын ажиллах цагийн хуваарийг танилцуулж байна.

07 сарын 06-нд болох үзвэрүүд

Түмэн эх чуулгат – 18:00 цагт Түмэн эх чуулгын ардын урлагийн тоглолт

ҮДБЭЧуулга – 18:00 цагт үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын ардын урлагийн тоглолт, ардын язгуур урлагын тоглолт

Тэнгис кино театрт – “Бодлын ертөнц” Хүүхэлдэйн кино, “Made in Ulaanbaatar” МУСК, “Ар хударга” МУСК, “Юрийн галавын ертөнц” УСК, “Тэди-2” УСК, “Хуримын сюрприз” МУСК

Өнөөдөр аргын тооллын 2015 оны Долдугаар сарын 6. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн зуны дунд хар морь сарын 20. Сумъяа гараг. Чөдөр одтой, 6 цагаан мэнгэтэй харагчин хонь өдөр. Өдрийн барилдлага Идэр. Шүтэн барилдлага Тийн мэдэхүй. Өдрийн наран 05 цаг 09 минутад мандан, 20 цаг 51 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн.

Нутгийн төв хэсгээр солигдмол үүлтэй, бусад хэсгээр үүлэрхэг. Баруун, төв, зүүн зүгийн нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, баруун , төв, говийн нутгийн зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар 16-21 градус, Хөвсгөлийн уулс, Увс нуур болон Их нууруудын хотгороор 20-25 градус, Орхон-Сэлэнгэ болон Туул голын сав газраар 32-37 градус, бусад нутгаар 29-34 градус дулаан байна.