Ангилал: Үндэсний хөгжим

Наадмын амралт хаяанд тулсан энэ үед гэр бүлээрээ аялал зугаалга, салхинд гарах гэж байна уу? Аялал зугаалгадаа бэлдэж амжаагүй бас сэтгэлд тань нийцэхээр сонголттой газар таарахгүй байна уу? Тэгвэл манайхыг зориод ирээрэй. Тулгар төрийн 2224, Их Монгол улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан “Компасс” аяллын дэлгүүр баяр наадмыг тохиолдуулан VII/03-10 хүртэл аяллын бүх бараандаа ХЯМДРАЛТАЙ, БЭЛЭГТЭЙ худалдаа зарлалаа.

07 сарын 04-нд болох үзвэрүүд

Түмэн эх чуулгат – 18:00 цагт Түмэн эх чуулгын ардын урлагийн тоглолт

ҮДБЭЧуулга – 18:00 цагт үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын ардын урлагийн тоглолт, ардын язгуур урлагын тоглолт

Өнөөдөр аргын тооллын 2015 оны Долдугаар сарын 4. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн зуны дунд хар морь сарын 17. Санчир гараг. Булаагч одтой, 8 цагаан мэнгэтэй цагаагчин могой өдөр. Өдрийн барилдлага Шид. Шүтэн барилдлага Төрөн түгэхүй. Өдрийн наран 05 цаг 08 минутад мандан, 20 цаг 52 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 15-17 градус, өдөртөө 31-33 градус дулаан байна.

Фитнесс сонирхогч залуусын сонгож үйлчлүүлдэг газруудын нэг болох “California fitness club” зуны урамшууллаа зарлан бүх салбартаа 50 хувийн хямдрал зарлахын зэрэгцээ зуны цагийн хуваарт шилжиж өглөө 07 цагаас эхэлдэг боллоо.

Дуурь бүжгийн эрдмийн театрын дуучин, СТА Б.Мөнхтөр теонор хоолойтой дуучидтай хамтран дуулсан “Ховдын бүсгүй” уран бүтээлийнхээ клипийг сонсогчиддоо хүргэхээр болжээ. Тэрээр “Ховдын бүсгүй” уран бүтээлээ Ховд аймгаас төрөн гарсан теонор хоолойтой дуучидтай хамтран бүтээсэн байна.

Сүүлийн үед радио сонсогч залуусын сонголт болоод байгаа VIBE105.5 радиогийн албан ёсны нээлт болох BLACK&WHTE парти 2015.06.24 өдөр CROCUS event hall-д болж өнгөрлөө.

Монголын рок попын болон бүх урсгалын төлөөллүүд мөн VIBE 105.5 радиогийн чадварлаг хөтлөгч нар өөрсдийн урсгал урсгалын сэтээ тоглон оролцож тус арга хэмжээ залуусыг үнэхээр доргиож чадсан үдэш болж өнгөрлөө.

1921 оны 7 дугаар сарын 8-нд Жанжин Сүхбаатар их цэргүүтэйгээ Хиагтаас ирэхдээ Толгойтын давааны араас мордож , морин шогшоогоор нийслэлдээ ирээд зүүн хүрээний өмнөх гол чөлөөнд орж ирэхэд хүрээнийхэн баяр хөөр болж цай идээний дээжийг өргөн угтаж Монгол , Орос бүх цэргүүд мориныхоо амыг татацгаав. Энэ үед цэрэг , дарга нарын морьд шээжээ.

07 сарын 03-нд болох үзвэрүүд

Түмэн эх чуулгат – 18:00 цагт Түмэн эх чуулгын ардын урлагийн тоглолт

ҮДБЭЧуулга -18:00 цагт үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын ардын урлагийн тоглолт, ардын язгуур урлагын тоглолт

Тэнгис кино театрт – “Бодлын ертөнц” Хүүхэлдэйн кино, “Made in Ulaanbaatar” МУСК, “Ар хударга” МУСК, “Юрийн галавын ертөнц” УСК, “Тэди-2” УСК, “Хуримын сюрприз” МУСК

Өргөө кино театрт – “Ар хударга” МУСК, “Made in Ulaanbaatar” МУСК, “Юрийн галавын ертөнц” УСК, “Теди-2” УСК, “Бодлын ертөнц” Хүүхэлдэйн кино, “Хуримын сюрприз” МУСК