Өнөөдөр аргын тооллын 2015 оны Долдугаар сарын 3. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн зуны дунд хар морь сарын 16. Сугар гараг. Элдэв тэнгэртэн одтой, 9 улаан мэнгэтэй цагаан луу өдөр. Өдрийн барилдлага Шид. Шүтэн барилдлага Хүрэлцэхүй. Өдрийн наран 05 цаг 07 минутад мандан, 20 цаг 53 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, зэрэг дэвших, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар ухах, эрдэнийг гадагш өгөхөд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
Ангилал: Үндэсний хөгжим
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон зүгийн нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, Халх голын сав газраар 23-28 градус, Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгаар 29-34 градус, бусад нутгаар 26-31 градус дулаан байна.
Уран бүтээлч бүр өөрийн онцлогийг бүтээлдээ шингээж өгдөг. Тэгвэл зураач Э.Мягмардорж дарсаар хөрөг зураг зурдаг бөгөөд түүний бүтээлүүд сүүлийн үед олны анхаарлыг татаж байна.
Тэрбээр зарим хөрөг зургийг тухайн хүний орд болон ивээл цэцэг зэрэг бусад бэлгэдлүүдтэй нь хамтатган зурдаг байна. Ингээд түүний хөтлөн явуулдаг “Wine art” хуудсаас зургуудыг хүргэе.
Увс аймгийн хүчит бөхчүүдийн Бөхийн “Увс нуур гал”-ын наадмын сорилго барилдаан энэ сарын 4-нд Харзтайн амралтанд болох юм байна. Энэхүү сорилго барилдаанд Монгол Улсын отгон аварга С.Мөнхбат, Монгол Улсын арслан Б.Ганбат, улсын харцага Ө.Бат-Орших, улсын начин С.Батсуурь нарын тэргүүтэй аймаг, цэргийн цолтой бөхчүүд наадмын бэлтгэлээ өндөрлүүлж сорилго барилдаанаа хийхээр болжээ.
07 сарын 02-нд болох үзвэрүүд
Түмэн эх чуулгат – 18:00 цагт Түмэн эх чуулгын ардын урлагийн тоглолт
ҮДБЭЧуулга – 18:00 цагт үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын ардын урлагийн тоглолт, ардын язгуур урлагын тоглолт
Тэнгис кино театрт – “Бодлын ертөнц” Хүүхэлдэйн кино, “Made in Ulaanbaatar” МУСК, “Ар хударга” МУСК, “Юрийн галавын ертөнц” УСК, “Тэди-2” УСК, “Хуримын сюрприз” МУСК
Өргөө кино театрт – “Ар хударга” МУСК, “Made in Ulaanbaatar” МУСК, “Юрийн галавын ертөнц” УСК, “Теди-2” УСК, “Бодлын ертөнц” Хүүхэлдэйн кино, “Хуримын сюрприз” МУСК
Хүннү кино театрт – “Содура” МУСК, “Бодлын ертөнц” Хүүхэлдэйн кино, “Ар хударга” МУСК, “Made in Ulaa
Өнөөдөр аргын тооллын 2015 оны Долдугаар сарын 2. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн зуны дунд хар морь сарын 15. Бархасвадь гараг. Суулга одтой, 1 цагаан мэнгэтэй шарагчин бар өдөр. Өдрийн барилдлага Үл зохилдох. Шүтэн барилдлага Сансар. Өдрийн наран 05 цаг 07 минутад мандан, 20 цаг 53 минутад жаргана.
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун зүгийн нутгийн зарим газраар, зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун зүгийн нутгаар зүүн өмнөөс бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг болон Туул, Тэрэлж, Халх голын сав газраар 20-25 градус, Их нууруудын хотгор, төв болон говийн бүс нутгаар 27-32 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 27-29 градус дулаан байна.
Хуучны дурсамж сэргээх зургууд
Алдагдсан Атлантида бол хамгийн эртний бөгөөд хамгийн их сэтгэл гижигдсэн оньсогуудын нэг билээ. Хүмүүс бүр эрт үеэс эхлэн газар хөдлөлт эсвэл цунамийн улмаас живсэн гэх Атлантида тивийг эрж олохыг хүсэж байжээ.
Astrology, Esoteric, Occultism гэж юу вэ?
Бидний эцэг өвгөд буюу бид өөрсдөө эрт дээр үеэс “Тэр өдрийн тэнгэр мэдэн биз, эсвэл Мөнх тэнгэрийн хүчин дор“ гэж хэлсээр ирсэн билээ. Би үүний утгыг нь тайлах гэж мөн хүн ганц амьдараад төгсдөг юм уу гэх мэт асуултанд хариулах гэж шашин шүтлэгээсэхлээд тэр нь сүүлдэээзотерик астрологолуу орж судалгаа хийхэд хүрсэн билээ.