Ангилал: Үндэсний хөгжим

2015 оны эхний 6 сарын байдлаар усанд живж нас барсан тохиолдол 10 аймгийн 19 сум, нийслэлийн 3 дүүрэгт нийт 24 удаа гарч 25 хүн амь насаа алдсан байнга. Үүнээс 8 нь бага насны хүүхэд байна.

Өнөөдөр аргын тооллын 2015 оны зургаадугаар сарын 26. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн зуны дунд хар морь сарын Билгийн тооллын шинийн 10. Сугар гараг. Тэргүүн дагуул, 7 улаан мэнгэтэй харагчин тахиа өдөр. Өдрийн барилдлага Хотол чуулган. Шүтэн барилдлага Тийн мэдэхүй. Өдрийн наран 05 цаг 05 минутад мандан, 20 цаг 55 минутад жаргана.

Малчид, ард иргэдийн анхааралд: Өнөөдөр баруун болон төвийн нутгаар салхи секундэд түр зуур 18-20 метр хүрч ширүүсэхийг анхааруулж байна.

2015 оны 06 дугаар сарын 26-ны 09 цагаас 21 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Ихэнх нутгаар үүлшинэ. Төвийн аймгуудын зарим нутаг болон баруун аймгуудын зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун болон төвийн нутгаар зүүн хойноос түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр байна. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 15-20 градус, Туул, Тэрэлж голын сав газраар 25-30 градус, говь талын нутгаар 30-35 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна.

Мөнгөн эдлэл борлуулагчид луйвар хийж иргэдийг хохироох нь нэмэгдсэн байна. Энэ байдал иргэдийн өргөнөөр хэрэглэдэг мөнгөн аяганы грамм хэмжээ чанар байдлаар нь илэрч байгааг сорцын хяналтын газраас мэдэгдлээ. Монголчуудын сар шинийн баяраас эхлээд хурим найр хүндэтгэлийн арга хэмжээн дээр чухал хэрэглээ болдог байсан мөнгөн аяга нэг сарын насгүй болж халуун цай хиймэгц эдвэрч муудаж байгаа тухай гомдолыг иргэд ихээр ирүүлэх болжээ. Мөнгөн аяга бол монголчуудын эрт дээр үеэс уламжлал хадаглаж ирсэн зүйлийн нэг.

Жирэмсэн үед анхаарвал зохих асуудлын нэг нь бэлгийн харилцаа юм.
Эмэгтэй хүн жирэмсэн үедээ өмнөх шигээ эр нөхөртөө хандаж чаддаггуй
тохиолдол байдаг бөгөөд магадгүй үүндээ эхнэр тань санаа зовж яваа байх.

“Өөдрөг сэтгэлийн өгөөмөр үйлс” аяны залуучууд галд өртсөн ах, дүү хоёрт туслах зорилгоор 2015.06.22-ны өдөр аав н.Амарбат, ээж н.Болормаа нартай уулзан 5 хоногийн хандивын аян өрнүүлэхээр болсон байна. Одоогийн байдлаар 8 сартай хүүгийн биеийн байдал сайжирч, энгийн тасаг руу шилжсэн байна. Харин том хүүгийн хувьд гал гарах үед бяцхан дүүгийнхээ амийг аварсан хэдий ч 80%-ийн түлэгдэлтэй /4-р зэрэг/ ба биеийн байдал нь хүнд, ГССҮТ-ийн Түлэнхийн эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байна. Хүүгийн амь насыг аврахад эмчилгээний зардал ихээхэн шаардлагатай байгаа бөгөөд сайхан сэтгэлт хүмүүсийн сэтгэлийн дэм, мөнгөн хандив өгч буй явдалд гэр бүлийнхэн нь баярлаж, талархсанаа илэрхийлсэн юм.

Өнөөдөр аргын тооллын 2015 оны зургаадугаар сарын 25. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн зуны дунд хар морь сарын Билгийн тооллын шинийн 9. Бархасвадь гараг. Тугчин одтой, 8 цагаан мэнгэтэй хар бич өдөр. Өдрийн барилдлага Хотол чуулган. Шүтэн барилдлага Хуран үйлдэхүй.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Завхан, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 5-10 градус, өдөртөө 19-24 градус, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 26-31 градус дулаан байна.

Монголын хувийн хэвшлийн ууган сургуулиудын нэг “Газарчин” дээд сургууль нь 1995 онд байгуулагдсан бөгөөд 2017 он хүртэл аттестатчилагдсан билээ. Тэрбээр 2018 он хүртэл ахисан түвшинд магадлан итгэмжлэгдсэн бөгөөд өдгөө Бакалавр болон магистрын түвшинд өдөр, орой, эчнээ, экстернат хэлбэрээр сургалтын үйл ажиллагааг 20 жил амжилттай явуулж байна.