Өнөөдөр аргын тооллын 2015 оны зургаадугаар сарын 25. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн зуны дунд хар морь сарын Билгийн тооллын шинийн 9. Бархасвадь гараг. Тугчин одтой, 8 цагаан мэнгэтэй хар бич өдөр. Өдрийн барилдлага Хотол чуулган. Шүтэн барилдлага Хуран үйлдэхүй. Өдрийн наран 05 цаг 05 минутад мандан, 20 цаг 56 минутад жаргана. Тухайн өдөр хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнэс эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх, сан тавиулах, угаал үйлдэх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
* * *Өрнийн зурхай * * *
Хонь (3/21-4/19)
Аливаа асуудлыг шийдвэрлэхэд таатай өдөр. Хуучны төслүүд амжилттай шийдвэрлэгдэж шинэ зүйл рүү орж, өөрийгөө боловсруулах, хөгжүүлэхэд анхаарна. Гол зүйл руугаа анхаарлаа хандуулж чухал цэгээ барьж авах өдөр. Эртнээс бодолдоо тээж, байсан зүйлээ бодит болго. Гэхдээ их хэмжээний мөнгө алдах эрсдэл гаргаж болзошгүй учир хийж байгаа ажил, үйлдэлдээ анхаарах хэрэгтэй. Эс тэгвээс сэтгэлийн хямралд орж ойр дотныхоо хүмүүсээ нэгэн адил хямраах болно.
Үхэр (4/20-5/20)
Тайван амгалан өдөр. Хайр харилцан ойлголцолд хүрэхийг од гаригс амлаж байна. Яг энэ өдөр элбэг дэлбэг байх, материаллаг байдлын үндэс суурийг тавьж чадна. Хайрттайгаа үдэш харилцан ойлголцолд хүрнэ. Хамт байж чадсанаар бие биенээ дахин баярлуулах болно.
Хамтатгах (5/21-6/21)
Тэрсүүд өдөр. Хэрхэн яаж хөдлөх төлөвлөгөөгөө бие даан бодож сэтгэдэг энэ ордныхонд энэ өдөр амжилтыг авчирах болно. Магадгүй, санал сэтгэгдлээ уудлан хэн нэгэнтэй хуваалцах, өөрийн асуудлуудаа хэлэлцэн ярилцах хүсэл төрж мэднэ. Харин энэ нь танд урам хугарлыг авчирч болохыг од гаригсын зүгээс сануулж байна. Хэт их итгэлийг хэн нэгэнд үзүүлэх шаардлагагүй, ингэсний төлөө таны сэтгэл зовж эмзэглэх болно. Хувийн амьдралд сөрөг өөрчлөлт бий болно.
Мэлхий (6/22-7/22)
Шүүмжлэлтэй өдөр. Өнөөдөр өөрийгөө болон өөрийн үзэл бодлоо хамгаалах хэрэгтэй. Биеийн хүчний ажил хийх, шинэ талнилтай болох, аялал зугаалгаар явах зэрэгт аль болох хүлээцтэй хандаарай. Өөрөөр хэлбэл, өөрийнхөөрөө аашлах хэрэггүй. Харанхуй болон хүн хөдөлгөөн бага газраар аль болох явахгүй байхыг таньд од эрхэс сануулж байна. Өдрийн турш таныг дагасан сэтгэл таагүй байдал орой гэхэд сарьнах болно. Учир нь гэр бүлийн халуун дулаан уур амьсгал эерэг энергийг таньд өгч байгаа хэрэг.
Арслан (7/23-8/22)
Бие муудаж болзошгүй өдөр. Энэ өдөр таны сэдсэн шинэлэг санаа, бодол тань ойрын хугацаанд биелэх болно. Гэхдээ өөрийн бүрэн дүүрэн мэдэхгүй ажлаа бүү эхлээрэй. Өнөөдөр таны сэтгэл санааны байдал дээшлэнэ. Магадгүй өнөөдөр таньд өөрийн авьяас чадвараа таниулах, авхаалж самбаатай зангаа бусдад таниулах боломж олдоно. Амьдралын замбараагүй хэв маяг урьдчилан сэргийлэх боломжгүй байна. Өвчний шалтгааныг та ойлгож чадахгүй. Бие махбодийн сэтгэл санааны байдалдаа санаа тавь. Хатгаа, вирусын халдвар, шөрмөс сунахаас сэргийл.
Охин (8/23-9/22)
Энэ өдөр таны биеийн сайн сайхан байдлыг авчирна. Өдрийн хагаст урьд ойлголцохгүй байсан хүнтэйгээ ойлголцож, та нарын цаашдын харилцаа нь аажимдаа тэнцвэртэй байдалд очно. Мэргэжлийн салбарынхан өнөөдөр хэт их ядрахгүй байхыг хичээн, аль болох эрт амрахыг чухалчлаарай. Хэн нэгэнтэй ам зөрөхгүй байж, хэтэрхий битгий дайсагна, энэ нь зөвхөн уурыг тань хүргэхээс цаашгүй. Таны хажууд байгаа хүнд таны энхрийлэл дутагдаж байгааг олж хар.
Жинлүүр (9/23-10/22)
Дотоод эрх чөлөөг мэдрэх, ёс суртахуунтай байх өдөр. Хэрэггүй зүйлсээс салж, мөн эргэн тойрны хүмүүст хандаж байгаа зан аашиндаа анхаар. Өөрөө өөртөө үнэнч бай. Хэн нэгэнд амлалт өгөх, хов жив, хоосон ярианаас хол байхыг зөвлөж байна. Өөрийн үзэл бодолдоо хатуу бат бэх зогсохыг зөвлөж байна. Амжилт тань маргаашийг өөртөө итгэх итгэлийг авчирч мөн зарим нэг өвчинг давж гарах сэтгэл зүйн тэнхээг өгч, мөн мэдрэлийн системийг сайжруулна.
Хилэнц (10/23-11/21)
Томилолтоор явах, холын замд гарах, аялахад таагүй өдөр. Машин унаатай хүмүүс жолоо барихдаа бусдаас илүү болгоомжтой байгаарай. Магадгүй сэтгэл санаа замбараагүй мөн сэтгэл гутралд өртөж болзошгүй. Ажил болон гэрээ хэлэлцээрт сэтгэл тогтворгүй байх нь цухалдуу байдлаас нөлөөлж буйг анхаараарай. Эрүүл мэнддээ анхаар. Өдрийн хоёр дахь хагаст тайван нөхцөл бүрдсэн газар амар.
Нум (11/22-12/21)
Энэ өдрийг зөвхөн амарч зугаалахад зориулаарай. Танд адал явдалтай учирч наргиж цэнгэхэд зориулагдсан юм шиг байх болно. Өөрийн сэтгэлийн хөдөлгөөнөө барьж хорилгүй дуртай зүйлээрээ хичээллэх нь тохиромжтой. Мэдрэмж, зөн билэгтээ итгэн түүнийгээ дагах нь зүйтэй. Шинээр хүнтэй танилцах магадлал өндөр байгаа ба энэ нь цаашид найз нөхдийн зузаан нөхөрлөл болон хувирна.
Матар (12/22-1/19)
Сурган хүмүүжүүлэгч болон багш, сургууль, цэцэрлэгтэй холбоотой ажил мэргэжлийн хүмүүсийн хувьд сайн өдөр болно. Ажил хэргээ амжилттай дуусгаснаар санхүү бизнесийн ажил хэрэг ашиг орлого ихтэй байх нь. Гэвч үг яриа, үйлдлээ хянаж мэдрэмж сайтай байх ёстойг од гарагс зөвлөж байна. Үдээс хойш төсөл төлөвлөгөөг дахин нягтлан үзэж, салбар чиглэлийг өөрчлөх, нэмэлт хөрөнгө оруулалт хийх шаардлага гарч болзошгүй. Уран бүтээлч хүмүүс өөрсдийн авьяас чадвараа дээд зэргээр ашиглан санасан бодсоноо амьдрал дээр хэрэгжүүлж аз одтой байх бололтой.
Хумх (1/20-2/18)
Хэрвээ та санаачлага ба шаргуу чанараа гаргахгүй, өөрийн байр сууриа бэхжүүлэх арга замыг хайхгүй бол энэ өдөр хүнд идэвхгүй болж өнгөрнө. Хэлэлцээр байгуулах ба бизнес хийхэд тохиромжтой өдөр. Ямар ч нөхцөлтэй байсан тохиромжтой ажил хэргийн саналыг хүлээж авахыг удаан бодохгүй зөвшөөрөхийг одод зөвлөж байна. Ажил нь ирээдүйтэй байх магадлал өндөртэй байна.
Загас (2/19-3/20)
Ачаалалтай өдөр. Зөрчилдөөн, үл ойлголцол нь таны ихэнх цагийг авна. Гэвч байдал таны талд орохгүй. Магадгүй та төлөвлөөгүй ажлаа хийх хэрэгтэй. Энэ өдөр ноцтой өдөөн хатгалга, алдагдалтай холбоотой байна. Сэтгэл санааны байдал эрс өөрчлөгдөж, уцаарлах байдал гарна. Маргааныг хурдан шийдэхийг бод.
www.Urlag.mn