Ангилал: Үндэсний хөгжим

Монгол улс, Франц улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой энэ онд тохиож буй. Гэтэл эл харилцаанаас даруй хагас зуун жилийн өмнө хоёр орны хооронд ардын дипломат харилцааны эхлэлийг тавьсан анхдагчид нь 1926-1930 онд Франц улсад суралцсан дөрвөн хөвгүүн байсан билээ. Тэд хожмоо шинэ цагийн Монголын шинжлэх ухаан, боловсрол, соёл урлагийн тэргүүлэх сэхээтнүүд болж, алдар нэрээ мөнхлөсөн түүхтэй.

Балжиннямын гэхээс илүү Сэлэнгийн Баттөр гэж олноо танигдсан СТА дуучин Б.Баттөр “Сэлэнгийг минь яаж гүйцэх вэ” бие даасан тоглолтоо нутгийнхаа ард түмэнд өргөн барих гэж байгаа билээ. Гавьяат жүжигчин У.Далантай түүнийг “Сайхан хоолойтой, дүрд хувирч чаддаг, сайн жүжиглэдэг дуучин. “Ламбугайн нулимс” дуурийн Лодонгийн ариг Баттөр шиг сайн дуулсан хүн одоогоор алга” хэмээн тодорхойлсон байдаг. Дуучин Б.Баттөртэй тоглолтынх нь талаар болон урлагийн тухай ярилцлаа.

Монголын сайтууд “Цахим хандив сан” гэсэн нэгэн шинэ сангаар бүл нэмлээ. Шинэхэн сайт мэдээ мэдээлэл, нийтлэл, тоймоор уншигчдын оюуныг цэнэглэдэг бусад сайтаас өвөрмөц онцлогтой юм. Өвдөж шаналсан, хандив тусламж зайлшгүй шаардлагатай болсон хүүхдүүдэд хүмүүнлэгийн тусламж, дэмжлэг үзүүлэх зорилгоор санаа нэгдсэн залуус “Цахим хандив сан”-г байгуулжээ.

Хан-Уул дүүрэгт, АПУ ХК-н зүүн талд буюу бидний сайн мэдэх Богд Хааны музейн баруун хойд талд байрлах “Интермед” эмнэлэг нь 05-р сарын 07-нд болох нэг жилийн ойгоо угтан “Эрүүл ирээдүйн төлөө” гурван сарын аянг зарлажээ. Энэхүү аяны хүрээнд нийгэмд хандсан сайн үйлсийн үйл ажиллагаа зохион байгуулж байгаагаас хүүхдийн ном, тоглоом, хувцас цуглуулж Хан-Уул дүүргийнхээ эмзэг бүлгийн хүүхэд багачуудад хандивлах, эмнэлгийн тусламж үйлчилгээ хүрч чаддаггүй хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзлэг шинжилгээ хийх, “Цус Сэлбэлт Судлалын Үндэсний Төв”-тэй хамтран “Дусал Цус Амьдрал Бэлэглэнэ” уриатай цусаа хандивлах сайн дурын аян өрнүүлэх, мөн урьдчилан сэргийлэх үзлэгийг дэмжих зэрэг нилээдгүй ажлуудыг төлөвлөжээ.

Өнөөдөр аргын тооллын 2015 оны Тавдугаар сарын 5. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн хаврын адаг цагаан луу сарын 16. Ангараг гараг. Онгоц одтой, 5 шар мэнгэтэй цагаагчин могой өдөр.

2015 оны 05 дугаар сарын 04-ний 21 цагаас 05 дугаар сарын 05-ны 21 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө зарим газраар хур тунадас орно. Салхи баруун хойноос ихэнх нутгаар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Завханы нутаг, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр 4-9 градус, өдөртөө 16-21 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 12-17 градус дулаан байна.

Өнөөдөр аргын тооллын 2015 оны Тавдугаар сарын 4. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн хаврын адаг цагаан луу сарын давхарласан 15. Сумъяа гараг.