Ангилал: Үндэсний хөгжим

-“Латиф” сан байгуулагдаад багагүй хугацаа өнгөрч байна. Өдгөө энэ санд санаа сэтгэл нийлсэн хорь гаруй уран бүтээлчид ажилладаг. Үүнээс зууны 90 хувь нь залуучууд. Тэр утгаараа залуучуудын төлөвшил, хүмүүжлийн талын ач холбогдолтой гэж үзэж “Сайн үйлсийн аян”-ыг эхлүүлээд байгаа юм.

Та, бид, бидний хүүхдүүд ямар роман унших хэрэгтэй вэ? Мэдээж сайн ном унших хэрэгтэй. Тэгвэл хамгийн сайн романд ямар бүтээл орох вэ? Ер нь роман гэж юуг хэлэх вэ? Дэлхий даяар янз бүрийн байгууллага, утга зохиол шүүмжлэгчид хамгийн шилдэг романуудыг өөрсдийн шүүлтүүрээр шүүж, жагсаалт гаргаж иржээ. Энэ удаа та бүхэнд Уэслиан Их Сургуулийн профессор, доктор Даниэл.С.Бертийн эрэмбэлэн жагсаасан хамгийн агуу 100 романы нэрсийг толилуулж байна.

Өнөөдөр аргын тооллын 2015 оны Дөрөвдүгээр сарын 14. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн хаврын дунд шарагчин туулай сарын 25. Ангараг гараг. Тооно одтой, 8 цагаан мэнгэтэй цагаан Бич өдөр.

Бидэнд бүгдэд маань хүнд хэцүү цаг үеүд тохиолддог бөгөөд даван туулах шаардлага зайлшгүй гардаг. Гэсэн хэдий ч зарим хүмүүс энэхүү хүнд цаг үеүдэд бусдаас илүү байж чаддаг. Тэдний нууц юунд байна вэ? Гол учир тэдний хандлаганд бий.

“Цэнхэр үст” Цэрэн нэрээр цахим ертөнцөд олны танил болсон эрхэм бол “Цэрэн турс” компанийн захирал Э.Цэрэндолгор. Тэрбээр Хойд туйлд болсон “Fjallraven polar 2015” олон улсын нохойн чаргаар аялах тэмцээнд оролцох эрхээ өнгөрсөн оны сүүлээр фейсбүүк санал асуулгад ялж, авсан.

УДЭТ-ын чадварлаг жүжигчний нэг жүжигчин Г.Эрдэнэбилэг оюутан ахуй цагаасаа тайз дэлгэцийн уран бүтээлд хүч сорьж ихэвчлэн хүн чанартай эрэлхэг залуугийн дүрийг бүтээсэн байдаг. Тиймдээ ч тэрээр “Тэнгэрийн хүү”жүжигт өөрийн хайртай бүхнээ золиослосон ч улс үндэстэн болон газар шороогоо хамгаалсан зоригт эрийн дүрийг гайхамшигтайгаар бүтээж чадсан билээ.

Жил бүрийн хавраар Нийслэлийн болоод орон нутгийн их, дээд сургууль болон коллеж, ерөнхий боловсролын сургуулиудын төгсөх ангийнхан төгсөлтийнхөө баярыг өргөн дэлгэр тэмдэглэдэг билээ. Энэхүү баярын үеийг тохиолдуулан Монголын соёл урлаг болон нийгэм олон нийтийн салбартаа тэргүүлэгч үндэсний хэмжээний байгууллагууд хамтран “Төгсөлтийн баярын цогц үйлчилгээ”-г үзүүлэхээр болжээ.