Ангилал: Үндэсний хөгжим

УДЭТ-ын авьяслаг гоцлоочдын нэг, сонгодог урлаг таалан сонсогчдын хэдийнэ танил болсон дуучин бол СТА Ш.Наранчимэг юм. Түүнтэй энэ сарын 4-нөөс ДБЭТ-т шинэчлэн тавигдаж байгаа “Хөхөө намжил” дуурийн гол дүрд тоглохоор сургуулилтаа хийж байх үеэр нь ярилцлаа. Тэрээр “Трубадурь”, “Аида” “Үүлэн заяа”, “Учиртай гурван толгой”, Чингэс хаан” зэрэг олон дуурьт тогложээ.

“Гэгээн муза” академиас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг драмын урлагийн шилдгүүдийг тодруулдаг “Гэгээн муза-12” олон улсын наадам ирэх 5 дугаар сарын 17-23-ны өдрүүдэд зохион байгуулагдах гэж байгаа билээ. Энэ талаар МУГЖ С.Сарантуяатай ярилцлаа.

Дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлооч, шинэхэн Кармен Р.Доржхорлоотой ярилцлаа. Меццо сопраоно хоолойтой энэ дуучин өнгөрсөн онд Ж.Бизегийн “Кармен” дуурийг шинэчлэн тоглоход анхных нь Карменаар тодорсон юм.

Америкийн судлаачид удаан хугацаагаар телевиз үзэх, ном унших нь хараа муудахад нөлөөлдөггүй хэмээн мэдээлжээ. Судлаачид нийт 1-8 ангийн 4500 хүүхдийг олон жилийн турш ажигласныхаа үр дүнг JAMA ophthalmology сэтгүүлд танилцуулсан аж. Тус судалгааны үр дүнд нүдний хараанд эцэг эхээс өвлөсөн удамшлын нөлөө хамгийн их нөлөө үзүүлж байж. Ердийн хараатай хүүхдийн нүдний цөцгий сайн харааг хангахуйц томорч байгаад тодорхой насанд өсөлт нь зогсдог гэнэ.

Өнөөдөр аргын тооллын 2015 оны ;өрөвдүгээр сарын 03. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн хаврын дунд шарагчин туулай сарын 14. Сугар гараг. Харцага одтой, 1 цагаан мэнгэтэй шарагчин Тахиа өдөр.

Зүүн зүгийн нутгаар солигдмол үүлтэй бусад нутгаар үүлэрхэг. Ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун болон төвийн нутгаар хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 5-10 метр, баруун болон төвийн нутгийн зарим газраар түр зуур секундэд 12-14 метр, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 0-5 градус хүйтэн, Алтайн салбар уулс болон Их нууруудын хөндийгөөр 3 градус хүйтнээс 2 градус дулаан, Говийн бүс нутаг болон Хэрлэн, Онон, Халх, Улз голын сав газраар 5-10 градус, бусад нутгаар 0-5 градус дулаан байна.