Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»С.Сарантуяа: Наадмын үеэр Монголын театрын хөгжил, уран бүтээлчдийн ур чадварыг харуулна
Дуу хөгжим

С.Сарантуяа: Наадмын үеэр Монголын театрын хөгжил, уран бүтээлчдийн ур чадварыг харуулна

Урлаг Урлаг03/04/2015Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Snapshot_2015-04-03_0004159136481642015-04-03-15-04[www.urlag.mn].png
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   “Гэгээн муза” академиас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг драмын урлагийн шилдгүүдийг тодруулдаг “Гэгээн муза-12” олон улсын наадам ирэх 5 дугаар сарын 17-23-ны өдрүүдэд зохион байгуулагдах гэж байгаа билээ. Энэ талаар МУГЖ С.Сарантуяатай ярилцлаа.  

-“Гэгээн муза” наадам жилээс жилд хүрээгээ тэлсээр байна. Тиймээс энэ жилийн хувьд урьдынхаас илүү бүтэц бүрэлдэхүүнтэйгээр  оролцох гэж байна  уу?

-Өнгөрсөн жилүүдтэй харьцуулаахад энэ жил гаднаас  ирж оролцох уран бүтээлчдийн тоо  нэмэгдсэн. Өөрөөр хэлбэл манайхтай нийлээд нийт есөн орон оролцох юм. Тухайлбал ОХУ-ын Буриад улсаас нийт 30 хүний бүрэлдэхүүнтэй ирж байхад эндээс найман уран бүтээлч  эрхээ аваад оролцож байх жишээтэй. Мөн Өвөрмонголоос 40 гаруй уран бүтээлч, харин нэг хүний жүжгийн төрөл болоод ирэхээр хүний тоо багасаад ирдэг юм. Тэгэхээр нийтэд нь аваад үзвэл 100 гаруй уран бүтээлч болоод  явчихаж байгаа юм. Эндээс  нэр дэвшсэн 62 уран бүтээлч үндсэн номинац дээрээ өрсөлдөнө. Нэг хүний жүжгийн төрөл дээр мэргэжлийн шүүгч болох Герман улсаас зохиолч, найруулагч  Нина Мазурыг авчирсан байгаа.   

-Энэ жилийн  наадмын онцлог юу вэ?

-Бид өнгөрсөн оны 11 дүгээр сард Армен улсад болсон Олон улсын Театрын Институтын 34 дүгээр  их хуралд төлөөлөгчөөр оролцож тэр үеэрээ “Гэгээн муза” наадмынхаа үйл ажиллагааг танилцуулж, албан ёсоор Монголын “Гэгээн муза” наадам олон улсын наадам мөн гэдгийг баталгаажуулж ирсэн сайхан амжилтаар наадмаа угтах гэж байна. Энэ удаа бидэнтэй  Нийслэлийн засаг даргын Тамгын газар,БСШУЯ, Хүүхдийн төлөө үндэсний газар, зэрэг байгууллагууд хамтран ажиллаж байгаа. Энэхүү өндөр нэр хүндийг авчирч байгаа нь монголын театрын хөгжил, уран бүтээлчдийн ур чадварын түвшин ямар байна вэ гэдгийг өөрийн орондоо ирсэн гадны уран бүтээлчдэд сурталчлан таниулж байна гэсэн үг. Ингэж   зөвхөн театрын хөгжлийг танилцуулаад зогсохгүй нийслэл хотоо сурталчлах өргөн боломж нээгдэж байгаагаараа ач холбогдолтой юм.

– Наадмын хүрээнд бусад ямар ажлууд зохион байгуулагдах вэ?

-“Гэр” театрын нээлт болно. Энэ үеэр “Нэг хүний жүжигт найруулах жүжиглэх арга ажиллагаа, хандах хандлага”, “Нэг хүний жүжгийг хэрхэн бичих вэ” зэрэг хоёр сургалт явуулж байгаа . Уран бүтээлчдээ мэргэшүүлэх зорилгоор энэ сургалтыг  явуулж байгаа юм. Нэгдүгээр шатанд нийт 49 бүтээл ирснээс 21 бүтээл орохоор нэр дэвшсэн.

-Уран бүтээлчдийг олон улсад сурталчлах тал дээр ямар ажлууд  хийгдэж байна вэ?

-Манай “Гэгээн муза” академийн үндсэн үйл ажиллагаа мэргэжлийн уран бүтээлчдэд чиглэгддэг. Тийм учраас театрын бүтээл маш өргөн цар хүрээтэй байдаг. Баг бүрэлдэхүүн, жүжгийн тайз хувцас гээд олон зүйл шаарддаг учраас  тэр болгон  гадагшаа явж чаддаггүй. Тийм учраас бид энэ цаг үед олон улсын түвшинд өндөр байр суурь эзэлж байгаа нэг хүний жүжгийг монголдоо хөгжүүлэх талаар нэлээд анхаарч эхэлж байна.Үүний үр дүнд гадны наадмуудад манай уран бүтээлчдээс явж байгаа. Энэ нь монголын хувь уран бүтээлчээс гадна монгол  гэдэг нэр гадны наадмуудад оролцож байгаагаар цар хүрээ нь харагдах байх аа гэж бодож байна.

Д.Нэргүй 

www.urlag.mn 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Гадаад мэдээ Урлаг

Майкл Жексоны оймсыг үнэ хаялцуулжээ

01/08/2025
Гадаад мэдээ Урлаг

Оззи Осборны дурсгалыг хүндэтгэлээ

01/08/2025
Дуу хөгжим Урлаг

“The Hu” хамтлаг тоглолтынхоо өмнө Ардын жүжигчин Г.Түмэндэмбэрэлийн хөшөөнд хүндэтгэл үзүүлжээ

01/08/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Майкл Жексоны оймсыг үнэ хаялцуулжээ

01/08/2025

“K-pop Demon Hunters”-аар кино хийнэ

01/08/2025

Оззи Осборны дурсгалыг хүндэтгэлээ

01/08/2025

“The Hu” хамтлаг тоглолтынхоо өмнө Ардын жүжигчин Г.Түмэндэмбэрэлийн хөшөөнд хүндэтгэл үзүүлжээ

01/08/2025

Олон улсын газарзүйн олимпиадаас хос хүрэл медаль хүртлээ

01/08/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.