Өнөөдөр аргын тооллын 2015 оны Хоёрдугаар сарын 3. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн ялгуусан” хэмээгч модон морин жилийн өвлийн адаг улаагчин үхэр сарын шинийн 15. Ангараг гараг. Найралт эх одтой , 6 цагаан мэнгэтэй цагаан нохой өдөр.
Ангилал: Үндэсний хөгжим
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Зүүн зүгийн нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар 23-28 градус, Эгь-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар 15-20 градус, говийн бүсийн өмнөд хэсгээр 4-9 градус, бусад нутгаар 8-13 градус хүйтэн байна.
Монголын Сэтгүүлчдийн Эвлэлийн ээлжит 16 дугаар их хурал 2015 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр болж, төв орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн 248 төлөөлөгч оролцов. Их хурлаар дүрмэндээ нэмэлт өөрчлөлт оруулж, Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл гэсэн хуучин нэрээ сэргээж, Их хурал, Бага хурал, Удирдах зөвлөл гэсэн удирдлагын шаталсан бүтэцтэй боллоо.
1. Эр нөхрөө амьдралынхаа чухал гэсэн жагсаалтуудын 2 эсвэл 3 дугаарт битгий оруулж байгаарай. Хэрэв та эр нөхрөө эн тэргүүнд тавьж чадахгүй байгаа бол таны гэр бүлд анзаарагдамгүй асуудал гарч эхэлдэг. Эр нөхөртөө гомдол, бухимдал биш харин цаг үргэлж хамгийн сайнаа чин сэтгэлээсээ зориулж байгаарай!
Өнөөдрийн амьдралыг стрессгүйгээр төсөөлөх аргагүй. Тиймээс стресс бухимдлаа хуримтлуулсаар яваад нэг өдөр дэлбэрэх үү, эсвэл цаг тухай бүрт нь нимгэлээд, тайлаад явах уу гэдэгт л гол нь байна гэвэл нэг их хэтрүүлэг болохгүй байх. Цаг тухай бүрт нь стрессийг хуримтлуулалгүйгээр тайлж, бие сэтгэлийг амрааж өгдөг бясалгал, гүйлт, бодибилдинг г.м. олон арга байдаг. Эдгээрийн нэгийг танд хүргэж байна.
Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооны үндэс ний супер лигийн “Бүх оддын тоглолт” өнгөрсөн өдрүүдэд Буянт-Ухаа” спортын ордонд болж өндөрлөлөө. Тэмцээний эхний өдөр буюу энэ сарын 30-нд Монгол Улсын залуучуудын сагсан бөмбөгийн шигшээ багийнхан АНУ-ын легионеруудтай халз тоглолт хийв. Энэ жилийн үндэсний супер лигийн “Бүх оддын тоглолт”-ын нэг онцлог нь 11 багт ирээд буй 26 легионер тоглогчийг хоёр баг болгон хуваан өрсөлдүүлэхээр болсон. Монгол Улсын залуу чуудын шигшээ баг нь 2013 онд дэлхийн универсиад наадамд Япон, Филиппинийг хожин шигшээ 16-т, Оюутны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд дөрвөн хожил нэг хожигдолтойгоор тавдугаар байрт шалгарч байсан юм. Улмаар энэхүү багийн үндсэн бүрэлдэхүүнээр ирэх долдугаар сард БНСУ-д болох дэлхийн универсиад наадамд, дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөхөөр болоод байгаа билээ. Харин энэ удаад тэд ялагдал хүлээж, 89:100- аар АНУ-ын легионеруудын ялалтаар тоглолт өндөрлөв.
Хонь:
Сарын эхнээс 20-нийг хүртэл танийг ивээгч сугар болон далай ван гарагийн нөлөөгөөр та хайр дурлал болон санхүүгийн тал дээр их одтой байх төлөвтэй байна. Зүүдэлсэн зүүдээ тэмдэглэж аваарай, биелэх магадлал өндөр байна. Хэрвээ таньд санхүүгийн зөвлөгөө, шийдэх асуудал эргэлзээ байгаа бол энэ сардаа багтаад зөвлөгөө авахад үр өгөөжтэй байх болно. Хайр дурлалын хувьд чухал шийдвэр гаргах бололтой.
Сүүлийн үед хүмүүсийн дунд элбэгших хандлагатай болсон цөс чулуужих өвчиний талаар “Эрүүл мэнд” булангаараа уншигчиддаа хүргэж байна. Энэхүү зөвлөгөөг мэргэжлийн эмчийн бэлтгэснээр хүргэж буйг энд онцлоё.
Яруу найрагч байхын тулд чи “Болор цом” дээр дэвхцээд нэмэргүй, болор жүнзтэй халзагнаад нэмэргүй, болж өгвөл дарга даамал хийж даналзаад нэмэргүй… гэдгийг мэдэрсэн байх, хэний ч мэдрэшгүйг мэдэрч, илэрхийлэшгүйг илэрхийлэхийг л яруу найраг гэж мэдсэн байх. Магадгүй ээ, хаа нэгтээ, хэн нэг нь хэлчихсэн ч байж мэднэ, орчлон дэлхийн энэ олон найрагч… тэр олон хэлийг нь сурах биш, тийм олон ном уншиж завдах ч биш… гэхдээ би л лав анх удаа олж уншаад, олзуурхаж байна.
XVII жарны хөхөгчин хэмээх Хонь жилийн Сар шинийн баярыг угтаж “Цагаан сар-2015” өргөтгөсөн худалдаа 2015 оны 2-р сарын 04-ний өдрөөс 2-р сарын 18-ны өдрийг дуустал “Сансар Хүнсний Худалдааны Сүлжээ” дэлгүүрүүдээр зохион байгуулагдана.