Ангилал: Үндэсний хөгжим

Монголын ард түмний уламжлалт өв соёлын нэг морин хуур хөгжмийг уламжлан хөгжүүлэх, дэлгэрүүлэх зорилгоор “Морин хуур эхлэн суралцагчдад зориулсан видео хичээл”-н ном, DVD-г “Монгол угсаатан, нүүдэлчдийн өв соёл” ТББ-с эрхлэн хэвлэн гаргажээ.

Хорт хавдрын цогц тусламж, үйлчилгээг хүн бүрт чанартай, тэгш, хүртээмжтэй үзүүлэх нь эрүүл мэндийн салбарын төдийгүй нийгмийн бүх салбар хамтын ажиллагаа, хувь хүн, гэр бүлийн санаачлага, дэмжлэгтэйгээр амжилттай хэрэгжих үйл явц билээ. Энэхүү цогц тусламж, үйлчилгээг тэгш, хүртээмжтэй үзүүлж чадсанаар хорт хавдраар өвчлөгсдийн амьдралын чанарыг сайжруулж чадна.

Монголчууд бид тус багаддаггvй гэж ярьдаг. Тэр ч утгаараа сvvлийн vед цахим ертєнцєд орон гэргvй, оочих аягагvй, євчинд шаналсан, єтєлж, хєгширсєн гээд янз бvрийн насныханд туслахыг хvссэн уриалга байнга шахам харагдах болсон. Єрєвч сэтгэл нь амар байлгахгvй болохоор залуус нэгдэж, ТББ-ынхан хамтарч євдєж, шаналсан, єнчирч vлдсэн, орон гэргvй гэх зэрэг олон хvнд тусласан тухайгаа олон нийтэд мэдээлсээр байна.
Гэвч бусдад туслана гэдэг нэг утгаараа буян боловч нєгєєтэйгvvр нvгэл болж хувирах нь уу гэлтэй.

Өнөөдөр аргын тооллын 2015 оны Хоёрдугаар сарын 4. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн ялгуусан” хэмээгч модон морин жилийн өвлийн адаг улаагчин үхэр сарын шинийн 16. Буд гараг. Үнэг одтой, 5 шар мэнгэтэй цагаагчин гахай өдөр. Өдрийн барилдлага Рашаан.

Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр зүүн өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар 20-25 градус, Эгь-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул голынсав газраар 11-16 градус, говийн бүс нутгаар 2-7 градус, бусад нутгаар 6-11 градус хүйтэн байна.

МҮСБХ-ны Супер лигийн Бүх оддын тоглолт Буянт-Ухаа цогцолборт гурван өдрийн турш боллоо. Эхний өдөр Монголын залуучуудын шигшээ баг, легионеруудын залуучуудын шигшээ багтай тоглож 10 онооны зөрүүтэй хожигдсон. Тэд ирэх зун болох “Оюутны Универсиад” наадамд оролцох бүрэлдэхүүнээрээ өрсөлдсөн юм

Кино театруудын дэлгэцнээ нэгэн шинэхэн ГОЛ ДҮР үзэгчдийн харааг булаан залрах болов. Залуухан, царайлаг үзэсгэлэнтэй бүсгүйд харц унагахгүй хэн ч байх билээ. Энэ бол саяхан нээлтээ хийсэн “Тютю” киноны гол дүрийн жүжигчин М.Цэрэндолгор юм. ОХУ-ын Театр урлагийн академи буюу ГИТИС-ийн жүжигчний ангийн хоёрдугаар курсийн оюутан тэрээр бүрэн хэмжээний уран сайхны кинонд анхныхаа гол дүрийг бүтээсэн нь үзэгчдийн анхаарлыг татаж чадав. Тийм ч учраас бид түүнийг энэ удаагийн “ГОЛ ДҮР” булангийнхаа зочноор урьсан юм. Залуухан, халуухан тэгээд хүсэл тэмүүлэлтэй тэрээр цаашид олон Гол дүрийн эзэн болох нь дамжиггүй ээ. Ингээд түүнтэй хэрхэн хөөрөлдсөнөө толилуулья.

Редакцийн зочин” булангийнхаа энэ удаагийн зочноор “Дэлхий мисс-2014” тэмцээний оролцогч, Азийн топ модель, мисс Т.Батцэцэгийг урьсан юм. Тэрбээр өнгөрөгч оны арванхоёрдугаар сард Лондон хотноо зохион байгуулагдсан бүх дэлхийн сайхан бүсгүй шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд таниулаад ирсэн билээ.