Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Эхнэрүүдийн гаргадаг нийтлэг 7 алдаа…
Дуу хөгжим

Эхнэрүүдийн гаргадаг нийтлэг 7 алдаа…

Урлаг Урлаг02/02/2015Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
527-1353651047happy5812702172015-02-02-16-13[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

1. Эр нөхрөө амьдралынхаа чухал гэсэн жагсаалтуудын 2 эсвэл 3 дугаарт битгий оруулж байгаарай. Хэрэв та эр нөхрөө эн тэргүүнд тавьж чадахгүй байгаа бол таны гэр бүлд анзаарагдамгүй асуудал гарч эхэлдэг. Эр нөхөртөө гомдол, бухимдал биш харин цаг үргэлж хамгийн сайнаа чин сэтгэлээсээ зориулж байгаарай!

2. Эр нөхрөө найз бүсгүйчүүд шигээ битгий байлгаарай. Учир нь нөхөр чинь тэднээс тэс өөрөөр сэтгэж, тэс өөрөөр ойлгож бас тэс өөр харилцан яриатай байдаг. Тийм учраас түүнийг найз бүсгүйчүүд шигээ байлгахыг хүсч, тэднээс хүсдэг зүйлсээ түүнээсээ битгий шаард, тэгээд ч нөхөр чинь тэдний адил байж чадахгүй. Тэр бол эр хүн!

3. Эр нөхрөө үл хүндэтгэсэн байдал битгий гаргаарай. Бусдад эр нөхрийнхөө талаар ярихдаа болгоомжтой байх хэрэгтэй. Ер нь ярих хэрэггүй. Хэлмээр, яримаар асуудал байгаа бол өөрт нь ухаалгаар гаргаж хэлж бай. Сөрөг яриа эсвэл сэтгэл хөдлөлөөсөө болоод ярьж байгаа үйлдэл чинь түүнийг үл хүндэтгэсэн байдал болдог. Бусадтай нийлж, түүнийгээ битгий шүүмжлээрэй. Учир нь тэр ганцхан чинийх юм!

4. Ямар нэг тохиролцооноос болж нөхөртэйөө сексийн харилцаанд битгий ороорой. Танай гэр бүл дэх сексийн харилцаа нь ямар нэг тоглоом, наргиан биш юм шүү. Энэ нь ямар нэг зүйлийг авахыг хүссэндээ эсвэл зөвшөөрүүлэхийн тулд хийгддэг харилцаа биш. Харин уг харилцаа нь гэр бүлийн чинь хамгийн нандин харилцаа гэдгийг үргэлж санаарай!

5. Эр нөхөртөө хийх ажлыг нь битгий зааж бай. Заахын оронд эелдгээр санал болгох нь чухал. Мөн санал болгосныхоо дараа хийх ажлыг нь дууссан үгүйг нь тандаж, шалгах биш харин урамшуулж, магтах нь түүнийг хийх зүйлсээ сэтгэл хангалуун хийхэд нь тус дэм болдог. Хэрэв та яг л хуяг эсвэл цагдаа аятай араас нь шалгаад байвал түүнд дарамттай бас урамгүй байдаг юм. Урмын үг хайрлаж байхаа битгий мартаарай!

6. Эхнэр нөхөр 2-ын дунд бие биенээ ямар ч болзолгүйгээр хайрлах хайр оршдог. Энэ нь таны гаргаж буй ааш авир, түүний гаргаж буй хэнэггүй байдлыг засч залруулна гэсэн үг биш ээ. Харин засч залруулах зүйлийг өөрөөсөө эхлэх нь чухал. Тэр таны эр нөхөр учраас хайр, хүндэтгэлээ түүнд үзүүлж байх хэрэгтэй!

7. Эр нөхрөөсөө үлгэрт гардаг хан хүүгийн хийж чадах зүйлсийг битгий хүсээрэй. Бүсгүйчүүд бид заримдаа хэтэрхий их зүйлийг бодож, ямар нэг зүйлийг хийж чадахгүй байгаадаа аль эсвэл ямар нэг зүйлийг авч чадахгүй байгаадаа сэтгэл гутарч, тэр бодолдоо хөтлөгдөн бурууг нөхрөөсөө хайж эхэлдэг. Харин үүнийхээ оронд эр нөхрийнхөө чиний төлөө хийж чадсан зүйлүүд дээр анхаарлаа хандуулж, хийж чадсан бүхнийх нь төлөө түүнийг урамшуулж байгаарай!

Дээрх 7 зүйлсээс гадна эхнэрүүд бид өөр юун дээр анхаарч, ямар хандлагаа өөрчлөх хэрэгтэй бол. Та энэ талаар юу гэж бодож байна?

 

("Гэр Бүл Нэн Тэргүүнд" байгууллагын захирал Mark Merrill-ийн нийтлэлээс орчуулав) 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Гадаад мэдээ Урлаг

Майкл Жексоны оймсыг үнэ хаялцуулжээ

01/08/2025
Гадаад мэдээ Урлаг

Оззи Осборны дурсгалыг хүндэтгэлээ

01/08/2025
Дуу хөгжим Урлаг

“The Hu” хамтлаг тоглолтынхоо өмнө Ардын жүжигчин Г.Түмэндэмбэрэлийн хөшөөнд хүндэтгэл үзүүлжээ

01/08/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Жүжигчин Сон Ён Гю 55 насандаа таалал төгсжээ

04/08/2025

Д.Болд “Best of Bold” бие даасан аялан тоглолтоо хийх гэж байна

04/08/2025

Хөөмийн наадмын шилдэг оролцогчид өнөөдөр тодорно

04/08/2025

XX зууны эхэн үеийн монголын түүх, соёл франц зурагчны дуранд

04/08/2025

Ч.Ирмүүн олон улсын мэдээлэл зүйн 37 дугаар олимпиадаас хүрэл медаль хүртлээ

04/08/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.